News Paparazzi : Дахин хоёр хүүхэд цоожтой гэрт галд өртөж амиа алдлаа

Moderator
2020/12/18

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голд гэртээ цоожтой үлдсэн хоёр айлын 3-7 насны дөрвөн хүүхэд галын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус хашаанд хоёр айл амьдардаг бөгөөд хэрэг гарсан өдөр хүүхдүүдээ нэг гэртээ цоожлоод ажилдаа явцгаасан хойгуур энэхүү харамсалтай хэрэг болсон юм.

-ХЭРГИЙН ГАЗРААС ТӨМӨР ЦООЖ, ЦАХИЛГААНЫ УТАС ОЛДЖЭЭ-

Гэтэл хоёр хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн гуравдугаар гудамжинд дахин харамсалтай хэрэг гарч 4 болон 6 настай хоёр хүүхэд эндлээ.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн нэгдүгээр хэсгийн гуравдугаар гудамжинд өдрийн 14:27 минутын үед гал гарсан дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан таван минутын дараа буюу 14:32 цагт очиж, 30 минутын дараа галыг унтраасан байна. Гэвч 4 настай эмэгтэй А, 6 настай эрэгтэй А нар галд өртөж нас барсан байжээ. Галын шалтгааныг тогтоохоор тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж хэргийн газраас цахилгааны утас, хаалганы төмөр цоож, мөн хөрсний дээж авсан байна.

Өөрөөр хэлбэл хүүхдүүд харгалзах хүнгүй, цоожтой гэрт байсан гэсэн үг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас гал гарсан гэж дүгнэжээ.

-ОН ГАРСААР 19 ХҮҮХЭД ГАЛД ӨРТӨЖ ЭНДЖЭЭ-

Харгалзах хүнгүй, цоожтой гэрт, галын улмаас хүүхэд эндсэн хэрэг энэ онд олон гарлаа. Баянхонгор аймагт энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр бага насны хоёр хүүхэд гэртээ галд өртөж амиа алдав. Мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зээлийн барилгын 13 дугаар гудамжинд нэг айлын 1-5 насны гурван хүүхэд галд өртөж эндэв. Хүүхдүүд мөн л цоожтой гэрт байжээ. Өнгөрсөн онд галын улмаас бага насны 12 хүүхэд амь насаа алдсан бол он гарсаар дээрх харамсалтай хэргийг оруулахгүйгээр 19 хүүхэд энджээ. Тэдний дийлэнх нь харгалзах хүнгүй гэрт галд өртөж амиа алдсан байна. Гал гарах үед гарах гарцыг нь хааснаас болж хүүхдүүд амиа алддаг нь гашуун үнэн юм. Үүнээс гадна бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхидог нь хамгийн ноцтой шалтгаан болж буй.

Энэ жил галын дуудлага өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан ч харамсалтай нь гал түймэрт өртөж амь насаа алдсан хүний тоо нэмэгдсэн. Галлагааны улиралд ахуйн гал түймрийн дуудлага нэмэгддэг нь ил гал, цахилгааны аюулгүй байдалтай шууд холбоотой аж. Гэр хорооллын айл өрхүүд  пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүй, ил гал /чүдэнз, тамхи, лаа, үнс нурам, цог/ үлдээдэг, цахилгаан холболтын аюулгүй байдал алдагдсан зэргээс шалтгаалж гал алдах нь түгээмэл байна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар.


Сэтгэгдэл (76)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.3
    2020/12/20

    албан байгууллага нь цагийг нь зөрүүлж зохицуулах ёстой шүү дээ эмнэлэгт чинь өдөр шөнийн ээлж болгож болдоггүй юмуу

    Хариулах
  • 202.126.88.149
    2020/12/20

    Хөөрхий хүүхдээ хараад өлбөрч үхэх үү хүүхдээ цоожлоод ажлаа хийх үү гэдэг л 2 хэцүү сонголт байдаг байхдөө

    Хариулах
  • 202.131.248.66
    2020/12/20

    Зайлшгүй ажилтай бол аюулгүй байдлыг хангаж байгаачээ яах гэж цоожлоод бгаан бэ.дандаа цоожилсоноос болж энэ бяцхан үрс ийм болоод бна онгорхой орхиод яв л даа захиж хэлээд одоо хүүхдүүд ямар хэрсүү болсон билээ.би өөрөө 3н хүүхэдтэй дотор хаалгаа сайн түгжээрэйгээд л хэлдэг гай таараад ямар нэг юм болбол гарна шүү дээ .

    Хариулах
  • 103.212.118.97
    2020/12/20

    Хүүхдээ ямар нэгэн санаандгүй байдлаар эндүүлсэн бол санаандгүй байсан ч санаатай үйлдлээр тооцож ялийн дээд хэмжээг өгөх хэрэгтэй. Тэгж байж улс орон хэнэггүй мангар , хорон санаат эцэг эхээс бага насны иргэдээ хамгаална.

    Хариулах
    • 202.9.40.141
      2020/12/20

      Teneg sanaa bna. Hen ch huuhdee sanaatai uhuulehgui.

  • 103.212.118.97
    2020/12/20

    Гадаадад гардаг иймэрхүү хэргүүдийг өнгөцхөн харахад их өрөвдөлтэй санаандгүй мэт харагдах боловч цаанаа нарийн зохион байгуулттай байх нь бий.

    Хариулах
  • 103.10.22.180
    2020/12/19

    Ажилтай болоод л амьдрахын тулд л халагдахгүйн тулд л гээд гээд өмөөрөөд байгаа хүмүүс минь та их хүнлэг энэрэнгүй сэтгэл гаргаж хүнд тус хийж бн гэж бодоод байх шиг бн, Хүүхдийг өвөл гал түлж байгаа үед цахилгааны энэ их ачаалалттай үед түгжээтэй орхиж явж яасан ч орхиж болохгүй ,Өмөөрөх явдал огт биш ,

    Хариулах
    • 66.181.161.28
      2020/12/19

      Чи тэгвэл санхүүгийн асуудлын шийдээд өгчөөч эзэнгүй төрийн ам баячууд юм даа бид

  • 202.126.90.5
    2020/12/19

    Харж хандах ах дүү, тус дэм болчих хүнгүй хүмүүс чинь хэцүү шүүдээ! Ажил төрөл хийхгүй бол, үр хүүхдээ тэжээж чадахгүй, Ажил дээрээ хүүхдүүдээ аваад очиж ч болохгүй, ядаж Цэцэрлэг сургууль орохгүй хөл хориотой.Хаалга үүдээ түгжихгүй орхиод явхаар Хэн дуртай нь орж үр хүүхдүүдийг нь хүчирхийлж ,хулгайлж,а лчих гээд, Монголын үрс маш олон болтугай гэдэг ч, Монголын нийгэм ийм л үрсдээ халгайтай байна шүүдээ! Эцэг, Эхэд нь хангалттай хэцүү байгаа, Та бидний төсөөлж ч чадахгүй зовлонг тэр хүмүүс яг одоо сэтгэл зүй, бие мах бодь, бүх амьдралаараа амсаж байгаа. Бусдынхаа зовлон дээр зовлон нэмэхгүй, тэр хүмүүсийг үгээрээ ялалахгүй байцгаая! Харин өөрсдөө Сайн хөршүүд байцгааж, хажууд чинь хүүхэд аюулд өртөж байна уу? Хөршийн чинь гэр шатаж байна уу? Анхааралтай байцгааж, туслахад, аврахад бэлэн байцгаая!!!!

    Хариулах
    • 103.10.22.180
      2020/12/19

      Эцэг эхийг нь өмөөрөөд байгаа улсыг ойлгохгүй нь Арай л харгис бн шүү , Эцэг эх болсон цагаасаа эхлээд хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүрэг ээж аавд нь л оногдоно, Өөр хэнд ч биш ,

    • 139.5.217.180
      2020/12/19

      яг үнэн энийг чинь л хэлээд байгаамш д эцэг эхийг нь элдвээр хэлэхгүй байхыг хүсэе

    • 103.10.22.23
      2020/12/19

      Zow zuil bichjee.

  • 66.181.161.112
    2020/12/19

    gal untraah bag 5min daraa ochson baital yagad shuud tsonhig n haglad hvn bga esehig shalgaagvi ym be 30min galig untraahar oroldoj bh hugatsaand hvvhdvvdig awrah ochnoon tsag bsan bishv ygd dotor n hvn bga esehig shalgaagvi ym be hoorhii hvvhdvvd ymar ih tarchilsan bol vnher aimshigtai ym um mani badme hum

    Хариулах
  • 66.181.161.23
    2020/12/19

    Ум мани бадми хум

    Хариулах
  • 202.9.40.253
    2020/12/19

    Hujirbuland gal untraah angi bdag! Yagaad 5 minut gej?! Zam ni bolglorolgui bdag! Yagaad 30 minutiin daraa untraana gej?! 30 minut shatsan gerees amid hun yaj ulddeggiin beee!!!

    Хариулах
  • 211.36.156.24
    2020/12/18

    Muu xumuusiig songood l baival ene baidal ulam l dordono uu gexees saijraxgui gedeg ni ene 30 jild xaragdaad l bgaa.oligtoixon ard irgedee bodson eronxiilogch,gishuud tei baisan bol ene chin 4 xon jild shiidegdchix asuudal , Xairtai xuuxduudee durtaidaa tsoojlood yvaa yu ymar,xodoodond ni xiix umx xerchim max umx talxnii toloo l yvsan bgaa shd.ergeed irexed ni ter ym ni xend ch xereggui bolson aimshig ugtana gedeg bol booj uxmeer asuudal .um ma ni bad mi xum.

    Хариулах
  • 202.126.89.3
    2020/12/18

    Цэцэрлэг сугууль орохгүй болохоор хүүхэд харах хүн бхгүй, өөрөө ажлаа хийхгүй бол тэжээх хүн бхгүй яасан ч хэцүү юм дээ энэ муухай өвчин хурдан арилаасай Ум ма ни бад мэ хум

    Хариулах
  • 64.119.16.244
    2020/12/18

    Ядуу амьдралын гай.сувилагчийн цалингаа нэн яаралтай нэмээчээ.сувилагч байхгүй бол эмнэлэг байхгүй. Сувилагч өндөр цалин авах ёстой. Тэгвэл төлбөртэй цэцэрлэг эсвэл хүүхэд харах хүн хөлслөнө шүү дээ.хэдий болтол бага цалингаар амь зогоож бяцхан үрсээ ядуугийн зовлонгоор зольж байх юм бэ.0-12 настай хүүхэдтэй ээжүүдүүдийг гэрээс нь ажиллуулна гээд байх юм.эмч сувилагч нар гэрээсээ яаж ажиллах вэ,энийг хариулаад өгөх төр засаг бна уу.гол гогдоод амьсгал давчдаад бна.ядуугийн зовлонгоос ард түмнээ гаргаач,энэ ээлжлэн төр бариад бгаа махан мамууд минээ.эцэст нь хүүхдээ хэзээ ч битгий гэрт цоожилж орхиоч гуйж бна хүмүүсээ.ум ма ни бад ми хум

    Хариулах
  • 66.181.161.21
    2020/12/18

    Яасан аймаар юм бэ дээ ум мани будми хум

    Хариулах
  • 202.126.90.1
    2020/12/18

    2020 ond yuul bolood bn daa birhan mn

    Хариулах
  • 64.119.21.162
    2020/12/18

    Huuhduudee daarch olsgohguin toloo daaruulahgui toloo ch gesen iim medeejiin mash ondor ersdlees yagaad aidguin boloo. Hatuuhan helhed engeed nylh amitdiig aldchaad oorsdiigoo olsgohgui daaruulahgui amidrah yumuu.

    Хариулах
  • 64.119.21.162
    2020/12/18

    Orhihoos oor argagui blaa ch. 6han nastai huuhdiig yaj 4 nastai duugee haraad bg gj uldeej chaddag bnaa. Yamar novshiin yum bee. Amidralaa avj yavah heregtei bsan ch ene bol arai l bish shuu.

    Хариулах
    • 139.5.217.180
      2020/12/19

      олон өнцгөөс хар хэн д юу ч,тохиолдохийг үгүүсгэхгүй

  • 64.119.21.162
    2020/12/18

    Amidrahiin toloo bolhoor etseg ehiig buruutgah hereggui gj hezee boltol engej oogshuulj bhiin be. 100 huvi buruu. Iim zuil ochnoon bolood bdgiig medseer bj azand naidaj nyalh huuhed tsoojlood yavah ni shuudalj bgaa hereg.

    Хариулах
  • 202.131.230.251
    2020/12/18

    Улс орон маань хэзээ ард түмнээ амар тайван орчинд амьдруулдаг болно доо, хүүхдээ хараад гэрт суухаар зээл,хоол бүгд хэцүүдэх гээд би ч бас ажиллаж л байна, ийм хүн олон л байгаа байх. Шударга хөдөлмөрлөөд байвал хэзээ ч хангалуун болтлоо баяжихгүй ээ. Хөөрхий хүүхдүүд ум сайн амгалан болтугай

    Хариулах
    • 64.119.21.162
      2020/12/18

      Za yum bolvol tor zasag uls oron bolgond l iim asuudal bgaa iim hereg dr tsever etseg ehiin buruu olsgohgui daaruulahguin toloo ch gesen yaj ch bodson nyalh huuhduud bitii tsoojilj uldeegeechee . Iim hergiig uridchilan bodoh yostoi shuudee

  • 64.119.17.139
    2020/12/18

    Үнэхээр харамсалтай. Амьдрахын эрхээр нялх үрсээ гэрт нь цоожлоод явсан эцэг эхийг буруутгах нь хэцүү юмаа. Үрсээ алдсан эцэг эхийн сэтгэл, уй гашууг хэмжих аргагүй ээ. Тэднийг буруутгаад яахав дээ.

    Хариулах
    • 64.119.21.162
      2020/12/18

      100 huvi etseh eh buruutai. Iim hereg bolno gj uridchilan bodoj arga hemjee avah heregtei. Hedii boltol sohorazand naidaj nyalh amitdiig tsoojilj yavah humuus ve .

  • 66.181.180.10
    2020/12/18

    Ёоооох яасан айхтар хэцүү юмнууд сонсогдох боловдоо

    Хариулах
  • 192.82.65.200
    2020/12/18

    Эцэг эхийг нь бас буруутгаж болохгүй л дээ. Сүүлийн Хужирбулангийн тохиолдол бол аав ээж нь 2лаа эмнэлэгт ажилладаг. Гэтэл УОК-с гаргасан шийдвэр эрүүл мэндийн байгууллагад ажилладаг ажилтан нарт үйчлэхгүй учир тангараг өргөсөн эмнэлгийн мэргэжилтэн учраас аргагүй эрхэнд цоожлоод л гарсан. Үнэхээр их харамсаж байна. Хөл хорионы үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй аав ээжүүдийн үр хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар оновчтой шийдвэр гаргаасай гэж хүсч байна.

    Хариулах
    • 139.5.217.180
      2020/12/19

      ивийдээ ямар хэцүү байгаа болдоо тийм шүү эцэг эхийг буруутгах аргагүй юм даа

  • 202.126.89.141
    2020/12/18

    Наад овоохойд чин ямар алт эрдэнэс байн гэж цоожилдог юм. Хамгийн чухал зүйл чин үр хүүхэд чин эргүү малнуудаа тэрийг юууг нь цоожилдлг байна

    Хариулах
    • 66.181.161.15
      2020/12/18

      Алт эрдэнэсээ үнэтэй үрсээ алдах вий гэсэндээ цоожилж байгаа шдээ. Хүүхдийн хулгайгүй байсан бол юунд цоожлоод байхад дээ

  • 202.126.89.141
    2020/12/18

    эцэг эхийн шоронд хий.

    Хариулах
  • 202.126.89.5
    2020/12/18

    Um sain amgalan boltugai

    Хариулах
  • 66.181.190.123
    2020/12/18

    Ганц маань уншихын оронд элдэв бусаар хараагаад 2ын 2 үрээ алдсан эцэг эхийг ялтан болгоод байх гэсний хэрэггүй ээ. Ум ма ни бад мэ хум. Ээж аавдаа эргэн төрөх болтугай.

    Хариулах
    • 202.126.89.141
      2020/12/18

      Эргүү юмнуудыг албан шаардлага тавихгүй бол наадуулчин хэнэггүй шүү

  • 202.55.188.102
    2020/12/18

    Яасан хэцүү

    Хариулах
  • 202.126.90.66
    2020/12/18

    ezeg ehiin hariuzlagiig nemegduuleechee esvel huuhedgui amidar gej huuli garagaa

    Хариулах
    • 139.5.217.180
      2020/12/19

      өөрөө л ар гэртээ анхаарал сайн тавиарай гэж хүсэе даа нээх тулшрамтгай

  • 202.126.90.66
    2020/12/18

    huulichlaachee

    Хариулах
  • 122.201.31.188
    2020/12/18

    Гүн эмгэнэл илэрхийлэе.өр зүрх өмрөх шиг л болж бна яасан хэцүү юм бэ үнэхээр хүүхэдээ харуулах хүнгүй ажиллахгүй байе гэхээр зээлээ төлөх хэрэгтэй байгаа залуу гэр бүлүүд зөндөө байгаа байх даа банкны зээлийг бол хойшлуулж л бга бх гэхдээ ямар нэгэн хувь компанитай гэрээ хийж зээл авсан бол хойшлуулах ямарч боломжгүй төлөх л болчихоод бгаа болхоор тийм хүмүүс ажилаа хийхээс өөр аргагүйд хүрч бгаа бхда

    Хариулах
  • 192.82.72.101
    2020/12/18

    эцэг эхчүүдээ хүүхдүүдээ битгий цоожлоочээ ямар нэгэн эрсдэл тохиолдсон үед хүүхдүүд чинь гарах гарц нь чөлөөтэй байх ёстой гэдгийг хүн болгон л мэдэж байгаа. ямар дүүрчихсэн толгойтой хүмүүс вэ

    Хариулах
  • 66.181.161.23
    2020/12/18

    Hoorhiidoo bytshan amitad ymr ih aij zowson bldo yaamaarch ym be de um sain amgaln bltugai

    Хариулах
  • 202.126.89.190
    2020/12/18

    эмэгнэл илэрхийлэе Ум ма ни бад ми хум

    Хариулах
  • 66.181.161.99
    2020/12/18

    Хөршийн холбоог гэдэг юмыг сайжруулах хэрэгтэй...гэхдээ бас найдвартай айлын хүн байхгүй бол бас хэцүү...айлд орхих хэцүү ч ядаж манай хүүхдүүдийг нэг эргэж тойроод харж байгаарай гээд захиад явдаг л айл байх хэрэгтэй...одоо цагт хөршийн холбоо битгий хэл хөршөө ч танихгүй байна шүүдээ...коронагаар биш зуурдаар том жижиггүй яасан ч их эндэж байнадаа...

    Хариулах
  • 192.82.68.236
    2020/12/18

    Ymar hetsuu tavan be. Ydaj haalga ni ongorhoi baisan ch bol hoorhii amitad yaj zovson boldoo

    Хариулах
  • 66.181.161.86
    2020/12/18

    Бидний байгаа байдал ийм бна. Хоёр хүүхдээ хараад гэртээ бдг ажилгүй гэж мэдээгээр гарвал бас нэг янзаар хэлнэ. Энэ бол эцэг эхийн буруу огтоос биш, бид ийм цаг үеийг туулж бна. Тэдэнд гүн эмгэнэл илэрхийлж бна. Цаг өөр болноо.

    Хариулах
  • 66.181.161.1
    2020/12/18

    shine japan emlgiin suvilagchiin ger gd post handic yvaad bsn gun emegnel ilerhiilie

    Хариулах
  • 202.126.88.36
    2020/12/18

    Цоожилдог л их буруу даа эмгэнэл илэрхийлье

    Хариулах
  • 202.55.188.100
    2020/12/18

    Битгий түгжилдээ

    Хариулах
  • 66.181.189.107
    2020/12/18

    Emee,owoo,hamaatangi in ail baihgvi baisiim bhdaa hetsvv yum be

    Хариулах
  • 203.91.115.48
    2020/12/18

    Гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхдүүдээ орхиж явахаас өөр арга байгаагүй байх л даа. Манай өнөөгийн нөхцөл тийм шүү дээ.

    Хариулах
  • 202.179.24.172
    2020/12/18

    Эвий дээ ямар их өвдөж тарчилсан болоо... Ойр хавь таньдаг айлдаа үлдээгээд явж болоогүй юм байх даа. "Хөршийн холбоо", "ХҮН БАЙ" гээд хэлээд яриад байхад яагаад ийм хайхрамжгүй юм бэ..... Ум маани бадми хум.

    Хариулах
  • 66.181.185.82
    2020/12/18

    ed hurungu oldono huuhed yygaar nuhuh ve ydaj garaad yvah bolomjtoi uldeej baival boloh l baih

    Хариулах
  • 202.55.191.194
    2020/12/18

    12 нас хүртэлхи хүүхэдтэй ээжүүдийг битгий ажилуул хүүдийг нь харуул гээд байхад, ажил огогч нар яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ,

    Хариулах
  • 202.9.40.20
    2020/12/18

    Covid garsan ch suwilagch bas eh hvn ter talaar bodoltsoj vr hvvhdee harah asrah talaar bodoltsoj boldogvi ym uu ted ch bas amidarltai hvmvvs shde robot bish

    Хариулах
  • 202.9.40.20
    2020/12/18

    Ymar haramsaltai ym be um maani bad me hum

    Хариулах
  • 66.181.160.102
    2020/12/18

    Eej ni suvilagch hun busiin amiig avarhiin tul ooriinhoo huuhduudiig uldeehees oor arga bgaagui sh dee. Aav eej ni ymar ih haramsaj shanlaj bgaag medehgui bna gejuu dee

    Хариулах
    • 66.181.183.235
      2020/12/18

      10 хүртэлх насны хүүхдийг цоожилж явах нь буруу гэдэг нь удаа дараа батлагдаж байна га гараад байна цахилгааны утаснаас гарч болно хүүхдүүд шүдэнз зурна цог үсэрнэ гээд байнга аюу л отож байна шүү

    • 66.181.180.250
      2020/12/18

      Zaawal suvilagch gj ontsloh yumgui buh l ger buluud 5n tug tuluu ur huuhedee hayad ajildaa yawj bga. Tsetserleg surguulia haadag ni tur zasagiin buruu shdee

  • 66.181.161.47
    2020/12/18

    Аврах анги их л ойрхон бдаг даа харамсалтай юм

    Хариулах
  • 66.181.161.10
    2020/12/18

    Эцэг эх нь ажил хийж орлого олмоор байдаг. Цэцэрлэг сургууль орохгүй байгаа нь нэрмээс болж бна. Нэгэнт ковид тархаснаас хойш сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлбэл яасан юм бэ?

    Хариулах
    • 169.253.162.3
      2020/12/18

      Гэртээ галд шатаж үхсэнээс ковид тусаад эдгэсэн нь дээр байлгүй, хүүхэд угаасаа хөнгөн тусна.

    • 202.9.40.20
      2020/12/18

      Hvvhdvvd bvr ersdeld orno

  • 122.201.24.197
    2020/12/18

    Таньдаг ойр хавийн айлдаа орхих хэрэгтэй шүүдээ.

    Хариулах
  • 203.91.115.55
    2020/12/18

    Хүүхдийг үл хайхарч эзэнгүй гаднаас нь цоожилж явдаг муухай зуршлаасаа хэзээ салах юм бэ??!!

    Хариулах
    • 64.119.21.162
      2020/12/18

      Harin tm

    • 202.179.25.64
      2020/12/18

      Yunii muuhai zurshil ve. Amandaa orsniig helj bichih yum. Manai nuhtsul baidal iim l bna. Ajil hiij tejeeh heregtei bolood l ajildaa yavna sh dee. Tsoojlohgui bol nuguu zerlg huchindegch nar ni yah bilee gej aina. Hul horio geed huuhdiig ni gertee bailgah hun ter bur bhgui. Amidrah gej yanz yanzaar l uzej bna shuu dee humuus.

  • 103.26.194.198
    2020/12/18

    Eej n tuhain uyed uhel sehliin zaag deer bgaa uvchitnuu avrah gj temtsej baih hoorond byatshan urs n haramsaltaigaar tengeriin orond ochijee

    Хариулах
  • 64.119.18.165
    2020/12/18

    hawi oiriinh ni ail horshvvd iimerhvv harah hvngvi vlddeg hvvhdvvdiig haraad ogchoosei ymar hetsv ym be odor bolgon iim ym sonsoh

    Хариулах
  • 66.181.161.110
    2020/12/18

    Tvgjilgvi orhiod yavbal boldguil yum bhdaa

    Хариулах
  • 192.82.71.237
    2020/12/18

    Yanaa burhsn min . Basl ajil toroloo hiih gjl tsoojilson bhda. Hamsmaar. Um sain amgalan boltugai.

    Хариулах
  • 66.181.161.71
    2020/12/18

    Эвий дээ ямар тэнэгүүд бага насны хүүхдээ түгжээд байдаг юм Ум ма ни бад мэ хум

    Хариулах
    • 202.9.46.105
      2020/12/18

      ээж аав 2 нь 2.лаа эрүүл мэндийн байгууллагад ажилладаг юм байна лээ. Яаралтай дуудлага ирээд явсан хойгуур нь золгүй явдал болжээ.

    • 192.82.77.234
      2020/12/18

      ajiltai bolood l yvj bgaa shdee