Цахилгаан, дулааны үнийг долоон сарын хугацаанд төр даах болсонтой холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэн. Орон сууцны цахилгаан дулааны хэрэглээ 6-7 хувиар нэмэгдсэн бол гэр хороололд хоёр дахин нэмэгдсэн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлсэн. Үүнээс шалтгаалж хэд хэдэн газар шугмын гэмтэл гараад байгаа. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түр журам баталж, өмнөх жилийн мөн үеийнхээс өндөр төлбөр гарвал зөрүүг y, иргэн, аж ахуйн нэгж өөрөө төлөхөөр болжээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Цахилгааны төлбөрийг төр даах болсонтой холбоотойгоор хэрэглээ нэмэгдэнэ гэдгийг бид тооцож байсан. Гэхдээ ийм их, бидний тооцож байснаас 2-3 дахин нэмэгдэнэ гэж тооцоогүй. Тиймээс нөхцөл байдлыг ажиглаж байгаад гурав хоногийн дараа Засгийн газраас журам гаргаж байна. Нийт хэрэглээний 96 хувь ахуйн хэрэглээнд байна. Тэр дундаа гэр хороололд байгаа. Тэр дундаа Нүхтэд цахилгааны хэрэглээ хоёр дахин өссөн байна. Иргэд ашигладаггүй байр саваа хүртэл халааж байна. Цахилгаан бол өндөр өртөгтэй бүтээгдэхүүн. Огт үнэ төлбөргүй болоогүй. Төрөөс хөрөнгө мөнгө гаргаж дааж байгаа. Тиймээс иргэдийг цахилгаан, дулаандаа хэмнэлттэй хандаж, бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна.
Монгол улсын 330 суманд хэрэглээний өсөлт үүссэн. Ялангуяа, Улаанбаатарын бүс нутагт. Улаанбаатар хотын ачаалал өнгөрсөн 2019 оноос долоон хувиар өссөн. Хотын төв хэсэг, Дарь эх, Ганц худаг чиглэлд ачаалал бууж байна. Харин зуслан, Нисэх, Яармаг, Баянхошуу, Дэнжийн мянга Хайлааст, 1,3-р хороолол, Улаанхуаран, Амгалан, Орбит, Толгойт, Их наран гэх зэрэг чиглэлд ачаалал өндөр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.46.2
Баячууд юмны нүх андахгүй ээ идэж уугаад сурчахсан улсууд ичих булчархай байхгүй ээ
Хариулах103.26.195.196
НҮХТЭД ДАНДАА АВИЛГААР ГАЗАР АВСАН ЛУЙВАРЧИД ГОЛДУУ БАЙДАГ. ӨӨРСДӨӨ МӨНГӨӨ ТӨЛНӨ БИЗ.УГААС ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАР УХААНТАЙ ЮМ.
Хариулах66.181.181.136
Avilgaar awsan bairniihaa tsahilgaaniig ch tuluh chadvargui umhii orkuud surhii uursdiiguu bayn geed bodzon uchuuhun garuud tend amidardag shde jijkeen duuchin ntr amidardag chaavaasuuu haha
64.119.26.250
"Нүхт" чинь одоо маш олон орон сууцтай хороолол шиг болсон шүү дээ, хараад байхад ихэнх нь нөгөө зуслангийн байшингуудаар төсөөлдөг бололтой
Хариулах