News Paparazzi: Айлууд нохойн үүр болон тээврийн хэрэгслийн доор халаагуур тавьж байна гэв

Moderator
2020/12/16

Засгийн газраас айл өрхийн цахилгааны хэрэглээний төлбөрийг тэглэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр гараад хоёр хоноход гэр хорооллын айл өрхийн цахилгааны хэрэглээ 25 хувиар нэмэгдэж, ачаалал огцом өсчээ.

Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ “ТӨХК-ийн ажилтан албан хаагчид хэмжилт хийж байгаа энэ үеэр оргил ачааллын үед хэрэглээ ямар байгаа талаар тус компанийн албаны дарга Т.Мөнхболд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компани зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилтнууд бүгд гадуур явж бодит хэмжилтийг хийж үзэж байна. Дэд станц болон айл өрхийн утас бүрт хэмжилт хийж үзэж байна. Энэ дэд станц 400 кТв хүчин чадалтай трансформатортай. Горькийн гудамжны айл өрхүүдийг тэжээдэг дэд станц. Энэ трансформатор энгийн үедээ 50-60 хувьтай ачаалладаг байсан. Өнөөдөр 85-90 хувьтай ачааллаж байна. Мөн айлууд цахилгаан халаагуурыг хуучин 21:00 цагаас хойш хоол хийснийхээ дараа залгадаг байсан бол өдийд цуг залгаж байна. Мөн зарим айл ил гараждаа хүртэл машиныхаа доор халаагуур залгаж байна. Мөн өөрсдөө амьдрахгүй зуслангийн байрандаа халаагуураа залгаад орхисон тохиолдлууд гарсан. Энэ мэт нөхцөл байдлаас зохиомол ачааллын нөхцөл байдал үүсээд байна. Гэр хорооллын ачааллын өсөлт уржигдар 18 хувьтай байсан бол өчигдөр 25 хувийн өсөлт ажиглагдсан” хэмээн хэвлэлд мэдээлжээ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.239.170
    2020/12/17

    ЦЭХ 11 сард тоолуур хараагүй хэтрүүлэн бичсэн тул, 12 сард ч яахав бага гарах байх. Харин дараа сард 12 сарынхаас хэтрээд баахан төлөх юм гарах вий дээ.

    Хариулах
  • 202.9.46.186
    2020/12/16

    монгол нохой өвөл дулаан газар удаан байхаараа хамуурдаг юм. Нохойн хамуу хүнд халдана. Хамуу тараах гээгүй бол болиоч

    Хариулах
  • 202.126.89.134
    2020/12/16

    ene hudla ail bolgon tegehgui erchim huchniihen oorsdoo hudlaa zohiomol achaalliig bii bolgoj bn

    Хариулах
  • 103.26.193.252
    2020/12/16

    arai hudlaa blgui de iim uhamsargui bish blgui de

    Хариулах
  • 202.9.46.72
    2020/12/16

    Хөдөө рүүгээ нүүгээд лаагаа бариад суувал таарна оркууд

    Хариулах
    • 202.126.89.149
      2020/12/16

      Хөдөө ,гэр хороололд чинь амьдрал буцалсан юм... п...

  • 66.181.161.127
    2020/12/16

    Энэ жил цахилгаан халаалт тавьсан айлууд байгаа. Энэ дээр ямар зохзохицуулалт хийх вэ

    Хариулах