Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Үйл ажиллагаа явуулах нийтлэг журамд “Байгууллагууд QR мэдээллийн системийг зайлшгүй ашиглана” хэмээн заасан.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 9299 аж ахуй нэгж байгууллагынхаа QR кодыг үүсгэж, иргэд 82 мянган удаа уншуулсан байна.
Гэхдээ зарим байгууллага иргэдийн мэдээллийг гар аргаар бүртгэх тохиолдол гарч байна. Энэ нь мэдээллийн сан үүсгэхгүй учраас эрсдэлтэй нөхцөлд хариу арга хэмжээ авахад хүндрэл үүсгэнэ. Тиймээс аж ахуй нэгжүүд богино хугацаанд QR кодыг идэвхжүүлж, үйлчлүүлэгчдээ бүртгэж байхыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг сануулав.
Иргэд явсан газар бүртээ QR кодыг уншуулснаар тухайн иргэний зорчих хөдөлгөөний түүх мэдээллийн санд үүснэ гэсэн үг. Эрсдэл гарсан тохиолдолд иргэдийн мэдээллийг цахимаар цаг алдалгүй шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх давуу талтай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Ихбаяр: Төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөл арга хэмжээнд аудитын дүгнэлт гаргуулж, цаашид хэрэгжүүлэх ажлыг НИТХ-д танилцуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж байна
Төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөл арга хэмжээнд аудитын дүгнэлт гаргуулна
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.9.46.24
уучлаарай уржигдар ЭМЯ энэ кодыг ашиглаагүй байгаа,цаашид хувь хүний мэдээллийг шийдвэл ашиглана гэж найдаж байна гэж мэдээлсэн арай дэндүү юмаа иргэд аж ахуйн нэгжид дарамт үүсгээд аль 12 сараас эхэлж шаардсан, хуурахаа болилдоо ард иргэдээ
Хариулах