УИХ-ын гишүүн асан С.Жавхлан өөрийн нүүр номондоо Монголоос зугатаж эх орондоо ирэхгүй байгаа зарим улс төрчдөд зориулж ийнхүү бичжээ
Тэд Монголоос л орлого олсон, 3 сая иргэдээс, энэ эх орноос, төрөөс орлого олсон. Түүнээс ядаж Эрээний гудамжинд ч шөлний ганц мухлаг ч нээгээд орлого олох чадвар тэдэнд байхгүй. Тэгж чадах ч үгүй биз ээ.
Өчигдөрхөн салхины дээр туг барьж, төрийн тамга атгачихаад даналзаж явсан хүмүүс өнөөдөр хулганы гөлчгийнөөс долоон дор болчихсон, орох оготны нүх ч олдохгүй харьд зугтаагаад явж байна.
Үүнийг "Ардчилал" гэх байсан юм уу?
Хатуу хэлье!
Чамайг, та нарыг уучилбал эх орон чинь уучилна.
Чамайг өрөвдвөл элэг нэгтэн чинь л өрөвдөнө.
Харин чамайг ашиглавал харийнхан л ашиглана.
Хулгайлсан мөнгийг чинь тэд л дээрэмдэнэ.
Ингэх гэж та нар түмнээсээ хулгайлж тэнд гөлөг болох тавилан байсан юм гэж үү!
Хаана яваагаа бодоорой! Сайн бод!
Сайханбилэгээ, Бадамжунай, Оюунхоролоо, Зоригт, ...... Зугатаагсад аа!
/нэрлэвэл өчнөөн байгаа, нэмээд бичээд байгаарай/
Доод түвшиндээ ар гэрээ цаашлаад эх орноо тэжээх гэж харьд хараар хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж гадаадаас нааш чадлаараа мөнгө явуулж байгаа.
Дээд түвшиндээ эндээс авсан мөнгөө тийш цутгаж байна.
Энэ нь тооны хувьд дэндүү зөрүүтэй.
Нэг нь 5 ам тэжээх гээд явуулж байгаа.
Нөгөөдөх нь 5 одтой буудалд бууж тансаглах гэж урсгаж байгаа.
Ижий аав эхнэр хүүхдүүд минь гээд 5 ам тэжээх гээд тэнд салж унатлаа хөдөлмөрлөөд наашаа өгч байдаг.
Нөгөөдүүл нь болохоор уул уурхай ухаж зарж төрийн өмчийг луйвардчихаад 5 одтой буудалдаа орох гээд тийшээ явж байна.
Том тооны урсгал дээгүүр нисээд бгаа, доогуур багахан амь зогоох арга ядарсан урсгал урсаж байгаа.
Үүнийг "Ардчилал" гэх үү? Улс төр шударга ёс гэх үү?
Ингээд тэд хулгай луйвар нь ил болоод ирэхээр: Улс төр хийж байна наадуул чинь, гүтгэж байна, би хэлмэгдсэн гэдэг. Энэ нь эсэргээрээ Монголын 1000,1000 залуусыг хэлмэгдүүлж, үрс хүүхдүүдийг өнчрүүлж байна.
Эх орондоо элэг бүтэн амьдарч чадахгүй болтол нь хэлмэгдүүлж байна.
Тэгвэл үүний буруутан нь улс төр нийгмийн тогтолцоо байсан юм уу? Гэвэл үгүй. Харин энэ тогтолцоон дээр дөрөөлж тоглодог зальжин, элэггүй шунаг тоглогч нарын гай юм. Сонгууль өвчин зовлон, зуд гэж ирээд л дарга нар нь хулгайлдаг.
Хүний өвчлөл ихсээд ирэхээр салбар нь цохидог.
"Сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхийч гэсэн гэр минь" гэж Монголчууд хэлдэг.
Явж явж хүнд өсөж төрсөн нутаг эх орон газар шороо шиг үнэ цэнэтэй зөөлөн хэвтэр хаана ч олдохгүй. Хүний нутаг хүйтэн бас хатуу л байдаг юм шүү!
Юуг ч нуулгүй үнэнээ хэлээд, хулгайлсанаа тэврээд ирсэн чинь амьдрал тавиланд чинь өлзийтэй байх!
Зоос мөнгөтэй ч эх оронгүй байх чамд ямар байна. Гэр бүл, ах дүү садан, худ ураг чинь араас чинь бас очих уу? Эсвэл цаашид яая гэж... Асууя!
Ингэх цаг байгаа учраас, хэзээ нэг цагт ийм зүйл болох учраас хамгийн түрүүнд өөрөөрөө үлгэрлээрэй гэж зөвлөх байна.
Хатуу үнэн үг сайхан сонсогдохгүй ч, явдал мөрт тун их тустай.
Монголоо тонон үгүйсгэж, харьд зугтаагсад аа!!
МУ-ын иргэн Самандын Жавхлан 2020.12.15
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
66.181.161.73
hoorhiidoo ooriih n ug mon boluu deel huwtsas yrisaar baigaad duusaa bizdee
Хариулах59.153.112.182
Хулгайч Сайханбилэгийг аваад ирэх чхдалтай аавын хүү монголд байна уу. Тавиад хил гаргасан прокурор яиар авилга авсан бэ.Схйханбилэг мэтийн ийм адгууслаг төрхтэй хулгайч нарт ёстой өнөөх төрийн төмөр нүүрийг харуулах цаг болсон доо..Үр хззхэд хлйч ирээдүйн маань ирээдүй боломжийг хулгайлсан энэ хулгайчийг барьж ирэхийг ард түмэн байнга шаардаж байгаа шүү..
Хариулах66.181.161.11
Том тэнэгтээд гудамжинд гарахаараа попроод үнэн яриад эхлэх юм ? Тэгээд яахлаараа С.Эрдэнэ МАНАН бүлэглэлд дагаар орон намирч гудамжинд гарваа ?
Хариулах66.181.180.254
үнэн энэ шүүдээ төрөөс тэрбумтан болсон олон хүн бгаа монгол эх орноосоо зөөж, хулгайлж гадагш гаргадаг мулгуу хувиа хичээгч нар ямарваа юм ээлжтэй байдаг байх шүү Монгол түмэн жирийн иргэд өдрийн хоол өнөө маргаашын төлөө авдаг хэдээсээ татварт өгөөд үлдсэн хэдэн төгрөгөөр өр зээл лизинг төлж чадан ядан амьдарч бна . харин эх орон маань том юм сайхан юм азаар бид тайван амгалан эх орон өлгий нутагтай юмдаа хулгайлч зусардаж луйвардаж олсон та нарын өчүүхэн бирд сэтгэл бол хог
Хариулах83.137.6.232
Mash zow.
Хариулах66.181.179.151
Энэ хүмүүс одоо ирэхгүй байхаа.........ккккк
Хариулах180.44.180.117
Ebii sda yu hj bdgiin boldoo
Хариулах202.9.40.244
Тавилан юмда
Хариулах