Их Британийн өмнөд бүс нутагт коронавирусийн шинэ хувилбар илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокк парламентын гишүүддээ мэдээлжээ. “New variant” буюу шинээр илэрсэн төрөл нь 60 бүс нутгийн нийт 1 мянга хүнээс илрээд байгаа аж. Тиймээс тус вирусийн шинэ хэлбэрийн талаар ДЭМБ-руу мэдэгдэж, Их Британийн эрдэмтэд судалж эхэлсэн байна.
Шинээр гарч буй вакцинууд коронавирусийн баяжуулалтын уураг руу чиглэсэн байдаг бол мутац чухамдаа тус уураг дээр илэрсэн байна. “Баяжуулалтын уураг” гэдэг нь covid-19 вирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг уургийг хэлдэг юм.
Сүүлийн үед Их Британийн өмнөд нутагт халдварын тохиолдол нэмэгдэж буй. Үүнийг хэсэг эрдэмтэн мөн тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокк нар шинээр илэрсэн төрөлтэй холбон тайлбарлаж байгаа бол нөгөө хэсэг нь “эцэслэн дүгнэхэд хэтэрхий эрт байна. Илүү их судалгаа хэрэгтэй” гэжээ.
Түүнчлэн Ноттингемийн их сургуулийн молекулын вирус судлалын профессор Жонатан Балл "Вирусийн генетикийн мэдээлэл маш хурдан өөрчлөгдөж байдаг. Зарим тохиолдолд энэ нь вирусийн дамжих чадварыг нэмэгдүүлдэг бол заримдаа эмчилгээ ч нөлөөлөхөө больдог” гэжээ. Одоогоор вирусийн шинэ төрлийг Солсберигээс холгүй байрладаг Портон-даун хэмээх цэргийн лабораторид судалж байгаа юм байна.
Мэдээллийг эх сурвалжаас нь https://www.bbc.com/news/health-55308211 холбоосоор уншина
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.78.49
За нэг муу ханиад шүү дээ. Хэдэн өдөр л халуураад эдгэчихнэ. Сүржигнээд байх юм.
Хариулах