МҮОНТ-ийн Hey Hey цэнгээнт нэвтрүүлгээс эхлээд залууст зориулсан олон ч контентуудаараа олноо танигдсан хөтлөгч Э.Энхзориг буюу Эзо "ЦАГААН ЗҮРХ" сайн үйлс аянг санаачлан эхлүүлээд байна.
"Цагаан зүрх" төвийн зорилго нь сургууль завсардсан, амьдралын түвшин доогуур, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлалтай болон гэмт хэрэгт холбогдож болзошгүй хүүхэд өсвөр насныхны боловсрол, хүмүүжлийг дэмжих, аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүдийн хөдөлмөрийг дэмжиж, гарааны бизнесийг эхлэхэд нь туслахад оршино. Энэхүү төв нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
- Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх
- Сургалт үйлчилгээ
- Хамгаалах байр
- Гар урлал үйлдвэрлэл
Нийслэлийн ХУД-ийн 8 дугаар хороонд 800м2 ХҮҮХЭД ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ТӨВ үйл ажиллагаанд орсноор хүүхдүүд сурч боловсорч хөгжиж эрхээ эдэлж бас хамгаалуулах юм байна. Захын дүүргийн хүүхдүүд хотын төвийн хүүхдүүдтэй ижил сургалт төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж, чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчинг нэмэгдүүлж, тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд сурч боловсрох эрхийг нь бүрдүүлэхийн тулд эцэг эхчүүдэд сургалт болон гарааны бизнесийг эхлүүлж тэдэнд зөвхөн халамжийн мөнгөөр амьдрах бус хүүхдийн эрхийн талаар илүү гүн ойлголт өгч мөн ажлын байрыг бий болгох гэх мэт маш олон ажлууд хийгдэх юм байна.
Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 80-аад хувь нь Улаанбаатар хотод гарч байгаа бөгөөд жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь харамсалтай. Тиймээс хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа юм. Нэг талаасаа дан ганц хүүхдийг хөгжүүлж, хамгаалснаас илүү гэр бүлтэй нь хамт байлгаж, эцэг эхчүүдийг хамтад нь хөгжүүлэх нь илүү үр дүнтэй. Тус төвийн зүгээс барилгын 50% ийг өөрсдийн хөрөнгө оруулалтаараа шийдсэн. Үлдсэн төсөв болон үйл ажиллагаа явуулах эхний 5 жилийн төсвийг босгохын тулд уг хандивын аянаа эхлүүлжээ. Тиймээс "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН" төслийн "ЦАГААН ЗҮРХ" төвийг босгох аянд хүүхдийн төлөө цохилох зүрхтэй, сайхан сэтгэлт хэн бүхнийг нэгдэхийг уриалж байна.
Хандивын данс:
Төрийн банк 1054 0034 8153
Дансны нэр: Энх Учрал Ирээдүй

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
64.119.21.75
Amjilt husie! Handiv urguj bnaa!
Хариулах66.181.187.195
mundag. zaluu hunii anhnii garaa buhen amjilttai baigaasai. Ajild ni amjilt husie.
Хариулах