Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ш.Оргил :
Тэрээр "14-21 хоногийн өмнө сэжигтэй гэж тооцогдон тусгаарлалтад байсан таван хүнд коронавирус илэрсэн. Тэдгээр нь нэг гэр бүлийн 3, өөр нэг гэр бүлийн 2 юм. Тэдний 3-4 дэх удаагийн давтан шинжилгээгээр вирус илэрлээ. Тиймээс нэг удаагийн шинжилгээ сөрөг гарахад өвчингүй гэсэн баталгаа биш юм.
Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгт халдвартай 18 хэвтэн эмчлүүлж байгаа бол аймгийн хэмжээнд 13 тусгаарлах байранд 120 иргэн хяналтад байна. Гадуур явахгүй гэр гэртээ байж, хөл хорионы дэглэмээ сайтар барихыг хүсэж байна.
Сүхбаатар сумын өрх бүрээс нэг хүнийг буюу нийт 4449 иргэнийг шинжилгээнд хамруулахад хариу нь бүгд сөрөг гарсан. Шинжилгээнд хамрагдсан эдгээр хүмүүс нь өнөөдөр шинээр бүртгэгдсэн 5 хүнтэй огт хамаагүй юм. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорио хэвээр үргэлжилж байна.
Сүхбаатар, Алтанбулаг сумдад гацсан иргэд гарах хүсэлтийг маш ихээр өгч байна, бид нөхцөл байдлыг сайн ойлгож байна. Тиймээс УОК, ЭМЯ-наас заавар зөвлөгөөг авч ажилласны үр дүнд Дархан-Уул аймгаас бусад аймаг, Нийслэл рүү өнөөдрөөс гаргахаар төлөвлөж байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга н.Мөнхбат (99088950), Сүхбаатар сумын Засаг дарга н.Гантулга (99094966), Авто тээврийн газрын дарга н.Батцогт (99010091) нараас иргэд тодорхой мэдээлэл авч болно" гэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай