Дэлхийн хамгийн гүн усан бассейн Польш улсад нээгдэх гэж байна. Тус усан
бассейн нь 45 метр гүн бөгөөд нийт 8 мянган шоо метр усыг багтаасан аж.
Энэ нь энгийн усан сангаас 20 дахин их үзүүлэлт юм. Усан бассейныг хоёр
жилийн турш барьсан бөгөөд нийт 10,6 сая ам долларын өртгөөр бүтжээ.
Бүх түвшний шумбагчдад зориулсан сургалт, дадлагын газар болгохоор
төлөвлөгдсөн уг усан сангийн ёроол хэсэгт сүйрсэн усан онгоц, агуй, мөн
далайн нүх суурилуулсан байна. Ингэснээр тухайн хүнийг далайн гүнээр
аялаж буй мэт мэдрэмжийг төрүүлэх гэнэ.

Польшийн шумбалтын багш Пржемислав Качпрзак AFP агентлагт өгсөн ярилцлагадаа “Энд гайхамшигтай загас, шүрэн хад байхгүй тул тэнгисийг орлож чадахгүй. Гэхдээ далайн гүнд аюулгүй шумбахыг зааж сургахад тун тохиромжтой газар болно. Доор нь шумбагчдад зориулсан үзмэрүүд бий бол уснаас гарахад дээд зэрэглэлийн зочид буудлууд таныг угтах болно” гэжээ.
Польшийн Мсзцонов хотод байрлах тус усан бассейн нь маргааш буюу 12 дугаар сарын 14-ны өдөр нээлтээ хийх юм. Хэдий Польшид коронавирусийн халдвар нэмэгдэж буй ч нээлтийн үйл ажиллагаа хийх зөвшөөрөл олгожээ.

Саяхныг хүртэл Италийн Венецийн ойролцоох Миллепини зочид буудалд байрлах 42 метрийн гүн “Y-40 Deep Joy” нь дэлхийн хамгийн гүн усан бассейн байсан юм. Харин маргааш Польшийн усан бассейн “Deepspot” цолыг хүртэх нь. Үүнээс гадна Английн Колчестер хотод 50 метрийн гүнтэй “Хөх ангал” хэмээх бассейн баригдаж буй.
Эх сурвалж: CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна