УИХ-ын /2020.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
"АТГ байгуулагдаад олон жил ажиллалаа. Тодорхой үр дүн гарч байгаа гэдэгт санал нэг байна. Өмнө нь төрийн дээд албан тушаалтан хөрөнгөө мэдүүлдэггүй байлаа. Одоо хэчнээн олон мянган төрийн албан хаагч хөрөнгөө мэдүүлдэг болсон. Гэхдээ иргэдийн 60-аас дээш хувь нь сэтгэл ханамж муу байна. Авлигыг бууруулах чиглэлээр тодорхой ажлыг хиймээр байна. Хууль бусаар олж авсан хөрөнгөө хураалгадаг олон орны сайн жишээ байна. Манайд дуулиантай том хэргүүд яригдсан ч чимээ нь тасардаг. "Эрдэнэт" -ийн 49 хувийг худалдаж авсан асуудал яав, 51 хувьтай холбоотой асуудал нь ч байна. Шүүхээр шийдвэрлэсэн гэж байгаа ч улсад учруулсан хохирлыг хэн барагдуулах вэ. Цаашлаад төрийн өмчит компаниудын талаарх дуулиан асар их яригдаж байна. Өнөөдөр болж байгаа үйл явдал бол асар их баялагтай бага буурай орны төр засгийн удирдлагыг худалдан авах замаар тонон дээрэмддэг асуудлыг бодит жишээ болж байна. Өнөөдөр Оюутолгой үр ашиггүй, гол буруутан бол бид бүхэн юм шиг л ойлголттой байна. УИХ-ын архиваас яг Оюутолгойн гэрээг байгуулж байх үеийн протокол алга болсон. Өнгөрсөн жил бүтэн жил хайгаад олоогүй шүү" гэв
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
64.119.23.11
Дүлий Дулам эмгэний амбаарт хулгай орж байгаа юм шиг болохнээ!!!Тусгай хамгаалт камертай Төрийн ордон биздээ!!!!
Хариулах66.181.179.100
Батэрдэнэ аваргаа дэмжиж бна хулгайч нартай яс үзээрэй ард түмэн дэмжиж бга
Хариулах