Монголын бүжгийн урлагт өөрийн гэсэн өнгө төрхтэй бүжигчин бол Бямбаа юм. Тэрээр бүжиглэхээс гадна загвар өмсөгч, кино жүжигчин гээд олон гуншингийн эзэн. Өдгөө Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчнээр ажилладаг М.Бямбаа маань ‘Зэрлэг цэцэгсийн хүлэмж’ киноны Яргуйн дүрд чадварлагаар тоглож бүжигчин, жүжигчин гэх хос нэрийг зүүсэн юм. Түүнээс хойш кинонд тоглох урилгад дарагдаж Шуугиан таригч МУСК, Миний эхнэр тагнуулч МУСК, Гэрлэн дохио МУСК, Манан зүсэгч МУСК зэрэг кинонд тогложээ. Мөн мэргэжлээрээ ажиллахаас гадна үндэсний хэмжээний томоохон бүжгийн шоу болох ‘Perfect dance’ нэвтрүүлгийн шүүгчээр ажилласныг түүний фэнүүд андахгүй бизээ. Бүжигт зүрх сэтгэлээрээ дурлан, түүний мөн чанарыг өөрийн амьдралдаа нэвт шингээн мэргэжилдээ шунан дурласан бүсгүй М.Бямбаа маань гал голомтоо бадраан аз жаргалтай гэр бүлийг үүсгэжээ. Саяхан хуримаа тунчиг дуулиан шуугиан багатай даруухан хийсэн бүжигчин М.Бямбаа бал сараа Солонгос улсад тэмдэглээд ирсэн гэдэг . Хоёр дахь охиноо өлгийдөн аваад удаагүй бүжигчин бүсгүй маань "Carradli" шоун дээр манай папараццид өртлөө.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
202.126.89.159
Hodoo bymbaa
Хариулах