Тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудсандаа :
“АЖИЛ ДАХИН ЭХЭЛЛЭЭ
Нэг жил хагасын өмнө Нийслэлийн Соёл, урлагийн газарт ажиллаж байхад хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг, хувийн сонирхол, гүтгэлэг, цуурхал, явуулга дээр тулгуурлан Засаг дарга /тухайн үeийн/ сахилгын шийтгэл нэрийдлээр ажлаас халах тушаал гаргасан.
Үүний дараа миний биe нотлох баримтгүй, Төрийн албаны хуулийн зохих шаардлагыг хангаагүй, үндэслэл муутай шийдвэр гэж үзээд шүүхэд хандан үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэхээр хүсэлт гаргасан юм.
Энэ хугацаанд:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр /2019.10.11/,
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал /2020.02.06/,
- Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны Тогтоол /2020.05.13/,
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн Захирамж /2020.07.24/,
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Гүйцэтгэх хуудас /2020.07.24/,
- Шүүхийн Тогтоол /2020.09.30/ зэрэгт урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох шийдвэр гарч байсан боловч тухай бүрт нь НЗДТГ /тухайн үeийн/-аас хоног хугацааг аль болох сунгаж удаашруулах, давж заалдах, тайлбар гаргах, ээлжийн амралт таарсан учир биeлүүлэх боломжгүй байна гэх мэтчилэн зунгааралдуулсаар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэлгүй байсаар шинэ Засаг, шинэ тогтолцоотой болж асуудлыг шийдвэрлэн /2020.12.10/ өнөөдөр /2020.12.11/ ажилдаа буцаж орлоо.
Ямар нэг албан тушаал хашихад хэн нэгний нөмөр, аль нэг бүлэглэлд орж байж бүтдэг гэх яриа нийгэмд байдаг. Үнэнийг хэлэхэд “Би ингэхэд хэний фракц, хэний хүн юм бол?!” гэдгээ мэдэхгүй. Заавал нэг бүлэглэл, эсвэл нэг хүний ивээлд байх ёстой гэдгийг ойлголгүй өнөөдрийг хүрчээ. Мэдээж ажил дээр санаа бодол, гар хөл нийлэх нийлэхгүй олон асуудал гардаг. Тэр болгоныг хийe бүтээе гэсэн сэтгэл байвал ойлголцоод шийдэж болдог. Харин ойлголцохгүй бол зам замаа хөөсөн нь амар байдаг. Залуучууд бидний хувьд сандал суудал гэхээсээ мэдсэн сурсан, санасан бодсоноо ажил хэрэг болгохын төлөө зүтгэж явах нь урамтай.
Энэ хугацаанд Нийслэлийн Соёл, урлагийн газрын хамт олон болон даргаар ажиллаж байсан Ч.Бат-Эрдэнэ та бүхэнд талархаж байгаагаа илэрхийльe.
Нийслэл хэмээх их айлын арын албанд дахин зүтгэх боллоо. Эрхэм найз нөхөд минь дэмжээрэй!” гэв



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
202.21.108.39
Mundag shuu. Jantsannorov gyuan huu munuus munduu
Хариулах66.181.191.91
zagvariin nzuudaa daguulj baga gomlts
Хариулах66.181.161.123
Жанцанноров гуайн хүү мөн үү ?
Хариулах