News Paparazzi : СЭТГҮҮЛЧИД БОЛОН ЦАХИМ ОРЧИНД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН ИРГЭДЭД 1-5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖЭЭ

Moderator
2020/12/11

САЙД  Х.НЯМБААТАР ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ИРГЭДИЙГ 15-80 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ХУУЛИЙН ЗААЛТ ОРУУЛЖЭЭ

 -Х.Нямбаатар хэвлэлийн болон цахим орчин дахь иргэн бүрийн "ам"-ыг боомилох гэж байна-

Хэвлэл, мэдээллийн салбарынхан улстөрчид хийгээд өндөр албан тушаалтнуудын мөнхийн дайсан мэт явсаар ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд улстөрчид тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүд хуулийн зүйл заалтаар далайлган хэвлэлийнхний амыг барьж, гарыг нь хумих бодлого баримталсаар ирсэн билээ.

Тэгвэл тун удахгүй Засгийн газрын буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг  өргөн мэдүүлээд буй. Тэрхүү төсөлд дан ганц хэвлэл мэдээллийн амыг үдэхээс гадна ард нийт, цахим орчинд мэдлэг, мэдээллээ хуваалцагч иргэн бүрийн мэдэх, мэдээлэх, хардах зэрэг бүхий л эрхийг боомилохоор тусгажээ. 
 
/ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЗУРАГНААС ХАРНА УУ/

Тэд энэхүү хуулийн заалтыг тайлбарлахдаа ард түмнийг өөрсдийнхөө талд оруулахын тулд” илт худал мэдээллийг тараах, түгээх буруу үйлдлийг таслан зогсоохын тулд оруулж байгаа” хэмээн тайлбарлах байх.  

Гэвч хэвлэл мэдээллийнхэн хийгээд хэнбугай ч /иргэн та ч/ бусдыг илт гүтгэдэггүй гэдгийг мэдэх учиртай. Тэгэхээр энэ заалтаар цахим орчин, нийгмийн сүлжээнд иргэдийн амыг үдэх гэсэн оролдлогыг хийх гэж байна гэж ойлгож болно. Тэд үзэл бодлоо илэрхийлсэн иргэн болон сэтгүүлчдийг хуулийн заалтаар амыг нь үдэхдээ “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор саатуулан, баривчилж, Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох санаархалаа хэрэгжүүлэх гэж байна. 

Бүр энгийнээр ойлгомжтой байдлаар тайлбарлахад, иргэн таны үзэл бодол, байр суурь хэн нэгэн албан тушаалтан, эрх баригчдад таалагдахгүй, тэдний үзэл суртал, хүсэл зорилгод нийцэхгүй бол хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж байгаа хэрэг гэсэн үг. 

Энэ нь  нэг талаас ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай эрхгүй холбоотойг уншигч бүхэн мэдэж буй биз ээ. Эрх баригчид хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрсдийнх нь талаар тэдэнд таалагдаагүй мэдээ, мэдээлэл бичсэн сэтгүүлч, хэвлэлийнхэн болон өөрсдийн сэтгэгдэлээ илэрхийлсэн ИРГЭН бүрийг дээрх заалтаар шалгаж буй нэрээр эцэст нь баривчлан саатуулна гэсэн үг. 

Тиймээс ч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэхүү заалтаа Эрүүгийн хуульд зайлшгүй шаардлагатай хэмээн мэдрүүлэхийн тулд өөрийнх нь тухай бичиж нийтэлсэн сэтгүүлч бүрийг хуулийн байгууллагад шалгуулна хэмээн том дуугарах болсон. Товчхондоо Х.Нямбаатар сайд сэтгүүлчид намайг гүтгэлээ гэх башир арга хэрэглэж байгаад олон нийтийг цахим орчин, нийгмийн сүлжээнээс арчихыг хүсэмжилж байгаа нь энэ. Тиймээс Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгосон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд аюул учруулах заалт Эрүүгийн хуульд оруулахаар эрх баригчид зүтгэж буйг ийнхүү анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN


Сэтгэгдэл (33)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.91
    2020/12/13

    zarigiinhaa onoroogoosoo zaigaa awch bgaa arga ni blgvi dee.nuuts amrag ni tolgoi deer ni garchih gd l .kkk

    Хариулах
  • 202.9.46.54
    2020/12/13

    Irgen buriig shorjuulj yaduu hugjuulehgui gsn bodlogo baahan salsan sarinsan arhichin humuus bolgoh geed bgaa ym bishuu

    Хариулах
  • 202.9.46.54
    2020/12/13

    Ene sda yu ve tsaaziin yal guitsetgehch uu dawarsan gulug we

    Хариулах
  • 202.126.90.158
    2020/12/12

    ene ch neg l bishee

    Хариулах
  • 192.82.68.61
    2020/12/12

    uzel bodloo bitgii ilerhiil gsen ym yu ch alga gol n hunig gutaan dormjllj busdiin erhiig zurchihguigeer gej baina maanaguudaa

    Хариулах
  • 202.9.46.134
    2020/12/12

    Үхэж байхдаа таарсан тагжгар минь зайлаарай

    Хариулах
  • 202.9.46.182
    2020/12/12

    ЮУ БОЛОХ ЮМ БОЛ НЭГ Л ЮМНЫ ЦОНДОН ДОО... ХУУЛИА БАТЛААД ҮЗДЭЭ.

    Хариулах
  • 150.129.140.28
    2020/12/12

    Heleh ug hiih uildelee hurtel hasuulah uu? Bitgii ingej soliorooch shuumjlel hurteh hereg hiideg humuus ingej aij chichirdeg yum.

    Хариулах
  • 64.119.16.120
    2020/12/12

    Zuv, mongolchuudyn bie bieniihee bugs uhalt arai dendej bna. Bur mungur uhsn geech.

    Хариулах
  • 66.181.161.28
    2020/12/12

    Ene arai dendnee bvvr iim dree tulsanuu

    Хариулах
  • 103.212.118.209
    2020/12/12

    Сайн л биз. ФБ, Твиттерийн далдаакууд хуйгаараа шорондоо зайлцгаана биз

    Хариулах
  • 202.55.188.103
    2020/12/12

    hoid solongosoos ch dor bolohnuu daa

    Хариулах
  • 202.9.40.117
    2020/12/12

    Хариулах
  • 66.181.177.94
    2020/12/12

    хуцдаг новшоо өөрсдийнхөө булхайг нуух гэсэн хуулиа зогсоо боль Эсэргүүцэж байна.

    Хариулах
  • 66.181.161.81
    2020/12/11

    Archaagui humuus yuma ardiin maniinhan ardchilsan nam ni ch ter hen ni ch ard irged eh orniihoo tuluu bus uuriinhuu erh ashgiin tuluu baihiin

    Хариулах
  • 66.181.161.119
    2020/12/11

    Ard tumen bid ene 76 songoson shdee.buruu songolt butsaad oor deer irjdee

    Хариулах
  • 66.181.181.60
    2020/12/11

    Монгол улсын иргэд энэ хүнд яг ямар гай тарьчихсан юм болоо. Гэрээсээ гараад л зөрчлийн хуулиар торгуульна. Одоо бүүр байгаад торгуулиа болиод шууд хорьдог болох юм уу

    Хариулах
  • 64.119.27.6
    2020/12/11

    Ene lalaraa erguulen tataachee

    Хариулах
  • 192.82.76.160
    2020/12/11

    dald orooch muu xar gulug

    Хариулах
  • 66.181.161.126
    2020/12/11

    Heleh vg alga malnaas dor sdaa

    Хариулах
  • 124.158.96.105
    2020/12/11

    admin ni bas nyambaatartai neg tal ard tvmniig eleg barij bg um bnldaa

    Хариулах
  • 59.153.114.206
    2020/12/11

    Өөрөө айдастай хүн хуулиар сүр далайлган амыг нь боомилох юм бна. Өөрөө ёс зүйгүй, хариуцлагагүй хүн бусдаас шударга ёсыг шаардаж чадах уу???Төрд хариуцлагатай ажил хийх хүнээс ёс зүй, /шодорго/ ёсыг л шаардах эрх ард түмэн бидэнд бий. Төр түмэн нүдтэй... гэж бий.

    Хариулах
  • 202.126.88.219
    2020/12/11

    Amiin udej bgaad sain hulgai hiij idhendee hurelsuh nymbaatar hoer

    Хариулах
  • 202.126.89.128
    2020/12/11

    Нямдоржоос илүү хорлонтой хүн бнаа

    Хариулах
  • 202.126.89.38
    2020/12/11

    тэгээд дотоодын дайн гарах байх

    Хариулах
  • 66.181.160.126
    2020/12/11

    Энэ хэдэн нөхөд энэ улсыг үгүй хийхээр шийдэж байх шив. Өөрсдийн мөрөө арилгах юмаал хийх юм

    Хариулах
  • 202.55.188.36
    2020/12/11

    Hogiin nosh

    Хариулах
  • 64.119.16.177
    2020/12/11

    ИНГЭЭД ИРГЭН ХҮНИЙ ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ БООГДЛОО ХӨӨРХИЙ ЭНЭ ТЭНЭГ НОВШООР ХУУЛИА УДИРДУУЛЖ БАЙДАГ МОНГОЛ УЛС ЯАНАДАА

    Хариулах
  • 66.181.178.170
    2020/12/11

    Hugiin hulgachuudg zailuulah boloogui yu mongolchudaa!! Estoi ardchilsan nigemd amidarch bga bid chmr amaa uduuleh bolgoogui shuu orkudaa!

    Хариулах
  • 122.201.24.213
    2020/12/11

    Мөнгө идэж ууж төрөөс төрсөн тэрбумтангууддаа ялыг нь нэмэж боловсруулсан дээр байхдаа.

    Хариулах
  • 64.119.20.39
    2020/12/11

    ингээд комунист нийгэмд тавтай морил

    Хариулах
  • 202.179.24.174
    2020/12/11

    ulam deerelchej daramtlachaa bolj uz!!! Ardchilsan mongol uls schuu!!! ,bid ardchillinchaa toloo uchen uchtlee temchene!!! mongolchuudaa negdeerei!!!,Nymbaat ar dald orj uz

    Хариулах
    • 59.153.114.9
      2020/12/11

      Зөв дэмжиж байна. Энэ Нямбаатар ард түмэнийг хуулиараа дарамталж болохгүй.