News Paparazzi : Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс МҮОНРТ-ийн ажилчдыг суллажээ

Moderator
2020/12/11

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шинээр ажиллахаар сонгогдсон долоон гишүүнийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахтай холбоотойгоор МҮОНРТ-ийн ажилчид болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд яг одоо телевизийнхээ гадна гэр барьж, эсэргүүцлээ илэрхийлж буй. Энэ үеэр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ажилчдыг саатуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан юм. Тэгвэл тэднийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс саяхан сулласан байна. Үүний өмнө АН-аас мэдээлэл хийж уран бүтээлчдийг өнөөдрийн дотор суллах шаардлага тавиад байсан юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.153
    2020/12/12

    АН л гэх юм үнэндээ нам гэдэг юм л монголд их гай болж байгаа eр манайд хичнээн ч нам байдаг юм төчнөөн толгой гэсэн үг

    Хариулах