News Paparazzi : Хөвсгөл аймагт нэг иргэн санитол буюу гар ариутгагч уусан зөрчил гарчээ

Moderator
2020/12/10

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт сүүлийн 2 хоногт иргэдээс 12 гомдол, мэдээлэл ирүүлсэн бөгөөд гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Гомдол, мэдээллийг ангилбал гэр бүлийн хүчирхийлэл 4, гар утас болон бусад эд зүйлсээ хаясан 4 бүртгэгдсэн байна. 

Мөн өчигдөр /2020.12.09/ нэг иргэн санитол буюу гар ариутгагч уусан зөрчил гарч, тухайн иргэнийг эрүүл мэндийг байгууллагад хүлээлгэн өгч холбогдох арга хэмжээг авч байгаа аж.

Архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон энэ үед архинаас хамааралтай иргэдэд тавих хяналтыг сайжруулж, аймгийн хэмжээнд баг, сумын Засаг дарга нарт аймгийн Цагдаагийн газраас албан тоотыг хүргүүлэн ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн мэдээллээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.77
    2020/12/11

    Би бас гайхлаа

    Хариулах
  • 202.179.21.205
    2020/12/11

    ЗӨРЧЛИЙН ХУУЛИА САЙН ХАР САНИТОЛ УУВАЛ ЗӨРЧИЛД ТООЦНО ГЭСЭН ЗААЛТ БАЙНА УБ?

    Хариулах
  • 202.126.88.176
    2020/12/11

    Тэвчээргүй өөрийгөө хорлож бгаа бол яая гэхэв өлсөөд элдэв юм идээд хордсон бол бас учиртай хар усанд толгойгоо мэдүүлж байвал хохь гэхээс оор яахав

    Хариулах
  • 202.9.46.147
    2020/12/10

    Өөрөө өөрийгөө хорьж чадаргүй ариутгагч ууж байвал хох........

    Хариулах
  • 192.82.68.56
    2020/12/10

    Хүн ер нь өөрийнхөө мөнгөөр санитолоо ууна уу спиртээ ууна уу ямар хамаа байна. Санитол уусан нь зөрчил болох гэж дээ

    Хариулах
  • 66.181.161.66
    2020/12/10

    ёоо ядаж байхад олонд мэдэгдээд булай болчих юмаа

    Хариулах