“Ардчилсан, хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна” гэж манай улс Үндсэн хуульдаа тунхагласан. Гэтэл хүнлэг, энэрэнгүй байх энэ заалтыг зарим талаар төрийн байгууллагын алба хаагчид зөрчиж байна уу гэлтэй.
-ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ҮНДСЭН ХУУЛИЙН 16.16 ДУГААР ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ҮҮ-
Тухайлбал, Архангай аймгаас ирсэн иргэн Улаанбаатарт хотод хөл хорионы улмаас орж чадалгүй 22-ын товчооны орчимд амиа алдахад, талийгаачтай хамт явсан иргэдийг Цагдаа нар “Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд энэ талаар мэдээлэл өгөх юм бол 15-20 сая төгрөгөөр торгоно” хэмээгээд, мэдээлэл задруулахгүй гэсэн бичигт гарын үсэг зуруулсан байж болзошгүй байгаа юм.
Хэрэв энэ үнэн бол тухайн цагдаагийн алба хаагчид, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг 16-д заасан “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэснийг ноцтой зөрчсөн байгаа юм.
Нөгөөтэй хөл хорионы энэ үед цагдаагийн алба хаагчид хүний эрхийн зөрчил гаргаж байна гэж зарим хуульчид тайлбарлаж буй. Гэтэл хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй үйлдлээ хаацайлахын тулд тухайн иргэний нэр хүндэд халдаж байна уу гэлтэй мэдээ, мэдэгдлийг ЦЕГ-аас сүүлийн үед хийдэг болоод байна.
-ИРГЭДИЙН ЭРХЭНД ХАЛДЧИХААД, ТЭДНИЙГ "АРХИЧИН, ТАНХАЙ ЭТГЭЭД" БОЛГОН ЗАРЛАХ БОЛСОН УУ
Тухайлбал, Хан-Уул дүүрэгт шаардлага биелүүлээгүй иргэнийг цагдаагийн алба хаагчид газарт унагаад, толгой дээр нь өвдөглөж, хүч хэрэглэсэн тохиолдол гарсан. Харин тэдний энэ үйлдлийг “тухай иргэний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй” хүний эрхийн ноцтой зөрчил гэж зарим хуульчид шүүмжилсэн.
Гэтэл хүний эрх зөрчсөн байж болзошгүй энэ үйлдэлдээ ЦЕГ-аас “түүнийг согтуурсан үндэслэлээр иргэдээс ирсэн гомдлын дагуу эрүүлжүүлсэн” гэж хариу мэдэгдэл хийчхэж байгаа юм. Гэтэл зарим эх сурвалжууд “Э.Одбаярыг гэртээ байх үед нь гэрлүү нь зөвшөөрөлгүй нэвтэрч 04:15 цагт нүцгэн байдалтай баривчилсан. Гуйж байж гутлаа өмсжээ. Өмгөөлөгчөөс ЭЗүйн туслалцаа авахыг хүссэн ч цагдаагийн хэсэг рүү байцаахаар авч яваад үүдэнд нь очоод гэнэт чиглэлээ өөрчилж эрүүлжүүлэх байрлуу авч явж” гэж буй юм.
Энэ мэтээр Үндсэн хууль, Хүний эрх зөрчсөн байж болзошгүй үйлдлээ ЦЕГ хаацайлах гэж эрх нь зөрчигдсөн байж болзошгүй иргэнээ "архичин, танхай этгээд" мэтээр нийгэмд ойлголт өгөх хариу мэдэгдлүүдийг хийгээд байна уу гэлтэй.
Гэтэл Үндсэн хуулийн 16.17-д “ … Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн заалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эр сурвалж Isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.40.45
Цагдаа нар ч дээд албан тушаалтны тушаалыг биелүүлж байгаагаараа заримдаа хэтрүүлэх тал бий гэхдээ энэ тушаалыг өгч байгаа бүх шатны эрх мэдэлтнүүд хүний эрхийг зөрчсөн тушаал гаргаж байгааг яах вэ, тэрний хамгийн наад захын илрэл нь цагдаа нар нийтийн автобус болон бусад бүх тээврийн хэрэгслийг түгжрэлтэй байхад ч хамаагүй 10-30 минут хүчээр зогсоож байгаад хар машиныг гаргадаг, явган гарцын гэрлийг ямарч удирдлаггүй болгон хүмүүсийг хүлээлгэн 10-20 минут дааруулан зогсоодог үзэгдэл монголд элбэг болсон. Хууль дүрэм замын гэрэл эрх мэдэлтэнд, хар машинтангуудаад үйлчлэхгүй
Хариулах202.9.46.215
Бага зусард Эрдэнийн тэнэгийн өмөөрөх шаардлагтай тэнэг тороолууд та нар явахгүй дээ...
Хариулах202.9.40.204
Юм бүхэн хоёр талтай байдаг гэхдээ сүүлийн үед цагдаа нар ёс суртахуун гэж ер байхгүй их дээрэнгүй болсон цагдаа нар үйлдсэн бол иргэний буруу болоод дарагдаад өнгөрдөг шүү дэ нууц биш нууц энийг үзсэн хүн л мэддэг юм бусад нь мэдээгээр дүгнэнэ
Хариулах24.113.218.189
Одоо энэ монгол улсын иргэний эрхэнд халддаг байдлыг ил гаргаж ирэх хэрэгтэй гэмт хэрэг үйлдээгүй бол ямарч хар хувцас өмссөн юмнууд танхай байдлаа хянах хэрэгтэй байна ер нь цагдаа нарт зориулсан хууль гаргаж сайн мөрдүүлэх хэрэгтэй ямар ч боловсрол байхгүй ямарч хэрэг илрүүлж чадахгүй арчаагүй хэдэн юмнууд баячуудынхаа улыг долоож явна
Хариулах203.91.115.38
64.119.20.172
Залуучуудаа энд тэнд биеэ аятайхан авч явчихаад эрхээ ярь даа ягаахан минь
Хариулах24.113.218.189
Юу хуцаад байгаа юм бэ бие яаж авч явсан гэмт хэрэг хийгээгүй бол эрхэнд нь халдах эрхтэй юмуу муусайн юмнууд хар хувцас нөмөрчөөд битгий давраад байгаарай юм нэгээрээ дуусахгүй ил гаргаж ирнэ дээ та нарыг ёстой энэ чигээрээ байх юм шиг мөрөөдсөн юм