НОК-ын Шуурхай : Бүх аж ахуй нэгжүүд QR кодтой болно

Moderator
2020/12/07

Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Ганзориг:

Цар тахлын үед биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, бичиг хэргээ зохицуулахаар ажиллаж байна. Аж ахуй нэгжүүд QR кодтой болно. Иргэд уг QR кодыг и-баримт аппликейшнаар уншуулж байршлаа бүртгүүлэх ба халдварын хавтал болсон тохиолдлыг яаралтай олоход амар болно.

Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр:

Тээврийн хэрэгслийн QR код амжилттай хэрэгжиж байна. Цаашид бүх шатны байгууллагууд цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн харьяа албан газруудад жилд 450 мянга орчим албан бичиг ирдэг. Аж ахуй нэгжүүд qr.ulaanbaatar.mn цахим системд бүртгүүлж QR код үүсгэхийг уриалж байна. Ирэх хоёрдугаар сар хүртэл тоон гарын үсэггүй аж ахуй нэгжүүдэд олгоно. Гэхдээ бүх ААН-үүд тоон гарын үсэгтэй байх шаардлагатай.



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.