Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил өчигдрийн Сэлэнгэ аймгийн цаг үеийн мэдээллийг өгөхдөө: “Сэлэнгийнхэн бид тайвшрах болоогүй, аймгийн төв Сүхбаатар сумын иргэд сонор сэрэмжээ улам сайжруулж, энэ цаг үед хариуцлагатай байх хэрэгтэй” гэдгийг онцолж байлаа.
Коронавирус нь нэг удаагийн түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр голдуу архаг хууч өвчтэй, өндөр настан, биеийн эсэргүүцэл сул иргэдэд хурдан хугацаанд илэрч байгааг хэллээ. Харин бие болоод сэтгэл санааны эсэргүүцэл сайтай идэр насныханд хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр 10-20 хоногт илэрдэг онцлогтой нь харагдаж байгаа аж. Сэлэнгэ аймагт ойрын хугацаанд илэрч байгаа тохиолдлууд дандаа өмнө нь 1, 2 дугаар хавьтлаар батлагдаж, гэрээр болон тусгаарлалтын байранд ажиглалтад авсан иргэдээс 2, 3 дахь шинжилгээгээр илэрч байгааг аймгийн Онцгой комиссын дарга хэллээ.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ