"Автобус нэг" ОНӨААТҮГ-ын "Ханын материал-Офицер" чиглэлд ажилладаг жолоочоос гурав хоногийн коронавирус илэрсэн. Дээрх жолоочтой хамт ажилладаг бас нэгэн жолоочоос халдвар илэрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Тэгвэл "Автобус нэг" баазын хэмжээнд 500 гаруй хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бөгөөд сэжигтэй тохиолдлын 50 гаруй хүнийг III хороололд байрлах нэр бүхий зочид буудалд тусгаарлаад байгаа аж.
Нэг өрөөнд дөрвөн хүн тусгаарласан ч одоогоор албаныхан ирж уулзаагүй гэх мэдээллийг тус ажилтнууд өгч байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар захиргааны ажилтан нэг, инженер дөрөв, хоёр механик бол бусад нь жолооч аж. Дашрамд дурдахад, "Автобус нэг бааз"-д коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Тус баазын автобус явдаг шугам замд оронд нь автобус яваагүй бөгөөд маргаашнаас /2020.12.07/ явуулж зорчигчдод үйлчлэх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна