Монголын орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж буй цөөн хэдэн эмэгтэй репперүүдийн төлөөлөл бол Mrs M. Тэрээр саяхан манай сайтад өгсөн ярилцлагадаа Америкийн алдарт продюсер Харри Форуд /Harry Forud/-той хамтарч уран бүтээл хийж байгаа талаараа ярьсан юм. Түүний манай сайтад өгсөн ярилцлагийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл энэ талаар “Mixmag.asia” сайтад нэгэн нийтлэл гарчээ. Тус сайт нь Азийн дуу хөгжим, урлагийн мэдээллүүдийг дэлхий дахинаа түгээдэг томоохон мэдээллийн хэрэгсэл юм. “Mixmag.asia”-д Монголын реппер Mrs M-ын талаар өгүүлжээ.

-МОНГОЛЫН СУПЕР ОД MRS M БРУКЛИНЫ ПРОДЮСЕР ХАРРИ ФРАУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА-
MRS M бол Монголоос дуулиан, шуугиантайгаа төрөн гарсан репперүүдийн нэг гэдэгтэй маргах зүйлгүй. Түүний дуунууд Бруклины хип хоп продюсер Харри Фраудын анхаарлыг татаж, “Sugar Daddy” ремикс уран бүтээлийг хамтран хийсэн юм. MRS M 2016 онд уран бүтээлчийнхээ хувьд Монголд мэндэлснээсээ хойш төрөлх орондоо төдийгүй бусад орнуудад ч шуугиан тарьж, дуу нь олон сая үзэгчдийн хүртээл болжээ.
Түүний 2019 онд гаргасан анхны англи хэл дээрх дуу нь Виз Калифа, Бенни Бассч нарыг төрүүлсэн алдарт продюсерын анхаарлыг татсан юм.
Одоо Бруклинд байрлах “Wave Cave” студид MRS M, Харри Форуд нарын хамтарсан уран бүтээл үргэлжилж байгаа бөгөөд 2021 оны хоёрдугаар сар гэхэд гурван дууг хамтран бүтээх болно. Эдгээрийн эхнийх нь “Sugar Daddy” ремикс юм. Реппер Mrs M “Би Харри Форудтай хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Улаанбаатараас Бруклин хүртэл ирж, эдгээр уран бүтээлчтэй хамтран ажиллах нь миний мөрөөдөл. Би энэ мөрөөдлөө үргэлжлүүлэхийг хүсэж байна” гэжээ.
Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эх Сурвалж Isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
59.153.114.98
Harry Fraud shu delxiin aldartai bol bishee. Xudlaa Aldaatai medeelel bitii oruulj baildaa
Хариулах