2020 оны 8-р сард Оросын ерөнхийлөгч Владимир Путин спутник-в хэмээх коронавирусний эсрэг вакциныг амжилттай гарган авлаа гэж мэдээлсэн. Хэдийгээр ОУ-ын байгууллагуудаас нэлээдгүй шүүмжлэл сонсоод байсан ч, шат дараатай туршилтууд амжилттай үр дүн харуулснаар, вакцинжуулах ажил эхлэж байна.
ОХУ-ын нийслэл Москва хотод иргэдийг вакцинжуулах ажил өнөөдрөөс эхэллээ. Хотын хэмжээнд нийт вакцинжуулалтын 70 орчим цэгийг бий болгон ажиллаж байна. Эхний ээлжинд эмч нар, багш нар, олон нийттэй харилцах албан хаагчид болон тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсээ вакцинжуулахаар болжээ. Гэхдээ вакцины туршилт үргэлжилж байгаа учраас одоогоор 60-аас доош насны архаг хууч өвчингүй эрүүл иргэдийг вакцинжуулж байгаа тухай евроньюст дурдсан байна. Их Британи улс иргэддээ Пфайзрын вакциныг хийх зөвшөөрөл олгосноос хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгч Путин ч бас иргэдээ вакцинжуулна гэж мэдээлсэн. ОХУ-ын хувьд сүүлийн өдрүүдэд халдварын дэгдэлт маш өндөр байгаа. Өдөрт дунджаар 25 мянгаас дээш хүн шинээр халдвар авч байгаа юм. Дэлхийн хэмжээнд хамгийн их халдвар бүртгэгдсэн 4-дэхь улсаар нэрлэгдэж байгаа. Вакцины тухайд ерөнхийлөгч охины Путины охин ч бас вакцин хийлгэсэн. Гэхдээ ОУ-ын эм, вакцины байгууллагуудаас яаран вакцин хийлгэх нь аюултай гэдгийг одоо ч сануулсаар байгаа. Учир нь нэг вакцин гарган 10 орчим жилийн судлагаа шинжилгээ шаардлагатай байдаг бол эдгээр сүүлийн үед бэлэн болсон гэгдэж вакцинууд бараг жил хүрэхгүй хугацаанд хийгдсэн. АНУ-ын хашил халдварт өвчин судлалын үндэсний хүрээлнгийн захирал Антони Фаучи ч бас Их Британи улсыг дэндүү яаран иргэдээ вакцинжуулах гэж байгааг шиүүмжилсэн. Гэхдээ тэрбээр энэ талаар албан ёсоор уучлал гуйсан тухай өчигдөр шөнө хэвлэлүүд мэдээлжээ. Спутник-в вакцины эхний туршилт 92 хувийн үр дүн үзүүлсэн бол, Беларусьт явуулсан туршилтаар 95 хувийн үр дүнтэй нь батлагдсан. Харин 8-р сард анх бэлэн болсон гэж мэдээлэх үед, хүний биед аюулгүй нь тогтоогдоод байсан юм. Гэхдээ Оросын иргэдийг 70 хувь нь одоогоор вакцин хийлгэхгүй, вакцин ямархуу байхыг ажиглана гэж үзэж байгаа тухай евроньюсийн сэтгүүлч Ганина Полонская мэдээлжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай