Тавантолгой нүүрс тээврийн жолооч нарын нөхцөл байдал хүндэрч эхэлсэн байна. Манай улсад коронавирусын халдвар гарсантай холбоотойгоор БНХАУ-ын талаас нүүрсний татан авалтыг багасгаж өдөрт 300 хүрэхгүй машиныг хилээр оруулж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор хилийн наана дугаарлалт үүсч жолооч нар "Тайван зогсоол"-д өдрийг өнгөрүүлж байна. Гэтэл "Тайван зогсоол" нь жолооч нараас зогсоол, хоол, зочид буудлын мөнгө гэж их хэмжээний мөнгө татан авдаг.
"Тайван зогсоол"-д 3000 жолоочийг нэг дор байрлуулж буй бөгөөд аймаг, Улсын онцгой комиссоос шинжилгээ авсан ч одоогоор хариу нь гараагүй бололтой.
Жолооч нарын зүгээс "Энд эрсдэл бий болгож нэг дорж 3000 жолооч байрлуулчихаад гэрт нь хариулахгүй юм. Бид энд хоригдмооргүй байна. Харьмаар байна. Эсвэл БНХАУ-тай ярилцаж татан авалтаа нэмэгдүүл. Нэг жолооч "Тайван зогсоол"-д дорж 10 хонож байна. Өвөл болж хүйтрээд машин эхнээсээ асахаа болвж, дугуй хагарч энд зутарч байна. Улсын онцгой комисс бидний асуудлаар яаралтай шийдвэр гаргаач" гэлээ.
Эх Сурвалж : Isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна