Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа энэ үед архи, согтууруулах ундаа худалдан борлуулахын хориглоод байгаа ч нууцаар зарах тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, хорио цээрийн дэглэм зөрчиж борлуулалтын тээврийн хэрэгсэл ашиглаж согтууруулах ундаа зарж байсан зөрчлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.
Хэргийн талаар тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороо Нарны хорооллын байрны гадаа иргэн Х нь "Ус Ундаа" гэсэн бичиглэлтэй борлуулалтын тээврийн хэрэгслийг ашиглан цахим сүлжээгээр архи, согтууруулах ундааг, хорио цээрийн дэглэм зөрчиж, нууцаар тээвэрлэн худалдан борлуулсан нь тогтоогдсон байна. Иймд зөрчлийн тэмдэглэл үйлдэн, тээврийн хэрэгслийг нь журамлаж, тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.161.77
яасан том юм бариваа
Хариулах66.181.161.94
харин тийм
Хариулах202.21.108.166
их юм болж дээ
Хариулах