Олны дунд Дубайн гэрээ гэж нэрлэж хэвшсэн “Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс-Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарт анхан шатны шүүхээс 1,6-4 жилийн хорих ял оноосон.
Тэгвэл өчигдөр /2020.12.03/ тус хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Тухайлбал, Эрдэнэс-Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг 1,3 жил болгон бууруулсан байна.
Сонирхуулахад, эдгээр залууст үүрэг өгч, гарын үсэг зуруулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаад орон руу яваад өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм. Иймд нийгмийн зүгээс түүнийг олж ирээд Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг шүүх нь шударга ёсонд нийцнэ гэж буй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна