Коронавирусийн халдвар аваад эмчлүүлж буй эмэгтэйн хоёр хүүхдийг амьдарч байсан байрны оршин суугчид нь гэрт нь оруулаагүй байна. Тодруулбал, ээж нь халдвар авч эмчлүүлж байгаа тул 17 настай охин нь дөрвөн настай дүүгээ дагуулж, тусгаарлалтаас өчигдөр гарчээ. Гэтэл Баянзүрх дүүрэг дэх түрээслэн амьдарч байсан байрандаа иртэл оршин суугчид гэрт нь оруулаагүй байна. Улмаар ээж нь хэвлэлд хандаж, асуудал УОК-оор дамжин, хүүхдүүдийг Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас мэргэжилтнүүд очиж, Түр хамгаалах байранд авчиржээ.
Хүүхдүүд одоогоор Түр хамгаалах байранд байгаа бөгөөд Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын удирдлагууд энэ тухай өнөөдөр УОК-т танилцуулж байгаа аж. Халдвар авсан иргэн болон гэр бүлийнхнийг ялгаварлан гадуурхах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ асуудалд ямар хариуцлага хүлээлгэх талаар одоогоор мэдээлээгүй байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай