"Автобус нэг" баазын жолоочоос коронавирус илэрсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Учир нь энэ талаар бид эх сурвалжаас тодруулахад тус баазын жолооч коронавирусийн халдвар авсан нь үнэн. Тус жолоочийн хувьд 11 дүгээр сарын 25-ны орчим коронавирусийн халдвартай айлд зочилсон.
Ингээд ХӨСҮТ-ээс тухайн айлын гишүүдийг тусгаарлаж, нэгдүгээр хавьтлыг хайсны эцэст жолоочийг олсон гэж бидэнд мэдээлэл өгсөн юм.
Тэгвэл тус жолооч Ц нь бариач эмэгтэйн хавьтлын хавьтал юм байна. Харин түүнийг шугаманд явж байхдаа кабин битүү, үйлчлүүлэгч нар масктай байсан учир эрсдэл бага гэж найдаж байгаа ажээ. Харин өнгөрсөн шөнө автобус нэг баазын жолооч болон бүх ажилчдыг шинжилгээнд хамруулсан гэх мэдээлэл байна. Тэрээр Ч-58 буюу "Мишээл Экспо-Дүүхээ", Ч-11 буюу "Хужирбулан-Кино үйлдвэр" чиглэлд автобус жолооддог байжээ.

Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ