“Автобус нэг” ОНӨААТҮГ-ийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус баазын дарга н.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Ямар учраас ажилчдыг ажлын байрнаас нь гаргахгүй хорьж байгаа юм бэ?
-Судалгаа авах шаардлагатай ажилтнууд байгаа нь үнэн. Жолоочтой уулзаж учирч ойртсон, юм дамжуулж өгсөн, авсан ажилтнуудаас судалгаа гаргуулж авч байна.
-Хэдэн хүн халдвар авсан жолоочтой ойрын хавьталд орсон бэ. Бүх ажилтанаа шинжилгээнд хамруулах уу?
-Одоогоор эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.
-Халдвар авсан жолооч “Ханын материал- Офицер” чиглэл явдаг байсан. Маш олон зорчигчид үйлчилсэн гэх мэдээлэл байгаа?
-Автобусанд суусан зорчигчдод хамаагүй шүү дээ. Нэгт, жолооч давхар хамгаалалттай бүхээгт сууж ажиллаж байгаа. Хоёрт, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор дээрээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу рейс тутамд эцсийн буудал болон зорчигчдийг орох гарах бүрт ариутгал цэвэрлэгээ хийж байгаа учраас тэдэнд хамаарахгүй юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай