News Paparazzi : “Лам олдохгүй бол буцахдаа залах” буюу Ч.Сайханбилэгийг гадаадаас авч ирж чадаагүй тул Б.Бямбасайхан, Б.Ариунсан хоёрт ял өгөв үү

Moderator
2020/12/03

 Б.Бямбасайхан Да.Ганболд нар Дубайн гэрээнд гарын үсэг зурсан. Б.Ариунсан Оюутолгойд татварын хөнгөлөлт үзүүлсэн. Гэхдээ энэ хүмүүс дур мэдээд, албан тушаалаа ашигласан зүйл огт биш.  

Гүйцэтгэх удирдлагын хувьд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүний Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэр,  үүрэг даалгаврыг л гүйцэтгэсэн хэрэг.  Дубайн төлөвлөгөө батлах асуудлыг  2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг.  Тэдний оронд хэн ч байсан үүнийг хийх байсан. Учир нь Засгийн газрынхаа бодлого шийдвэрийн сөрөх эрх тэдэнд хуулиараа байхгүй.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд л гэхэд “гүйцэтгэх захирал нь УИХ, Засгийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэр, үүрэг даалгаврыг  гүйцэтгэнэ”  гэсэн заалт бий. Аливаа гэмт хэрэгт учруулсан хор  хохирол гэж заавал байх ёстой. Тэгвэл Дубайн гэрээ байгуулснаар Монгол улсын  Засгийн  газарт хэдэн төгрөгийн хохирол учирсныг хэн ч тогтоосонгүй.  Гэтэл өнөөдөр энэ хүмүүс гадаадад гарч зугтсан Ерөнхий сайдынхаа өмнөөс ял үүрчхээд сууж байна. 

Шүүхийн шийдвэрээс харахад Б.Бямбасайхан Б.Ариунсан нар ямар гэмт хэрэг хийснийхээ төлөө 2-4 жилийн хорих ял авсан нь тодорхойгүй.  С.Баярцогтын  хэрэгтэй хамтад нь шүүхээр оруулдаг.  Яг үнэндээ  Б. Бямбасайхан,Б.Ариунсан нарын хэрэг  С. Баярцогт нарын толгойлон 2009 онд Монгол улсын Засгийн газар, Айвонхоу майнз компаний хооронд байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй огт холбоогүй зүйл. 

Гэрээнд гарын үсэг зурсан  Б. Бямбасайхан энэ үед  “Эрдэнэс Монгол”-д ажиллах байтугай  Монгол улсад ч ажиллаж байгаагүй. Харин  энэ хэргийг нэгтгэснээрээ С.Баярцогтын Шевцарь дахь Оффшор данс, Айвонхоу майнзын хувьцаа, Нүхтийн тансаг хаус,  Эм Си Эс-ийн үнэтэй байшин, Оюутолгойд хийсэн шахаа. түмэн зүйлтэй хутгалдана. Шүүхийн шийдвэр ч С. Баярцогтын баахан хэргүүдийг дурдаж байгаад хамгийн сүүлийн өгүүлбэрт Дубайн гэрээнд гарын үсэг зурсан асуудлаар  

Б.Бямбасайхан, Татварын асуудлаар Б.Ариунсан нарт тэдэн жилийн ял оноосугай гээд л уншчихдаг. Олон нийт  “аймаар авилгачид байна. Аргагүй” гэж бодоод л гүйцээ.  Шүүх гэдэг бол үнэн худлыг тогтоохын тулд маш нарийн ньюанс, зааг ялгааг ч гаргаж шийдэх ёстой.  Нэг дуулиант хэргийг шийдэж байгаа нэрийн дор   бусад хүмүүсийг хилсээр шийтгэж болохгүй л дээ. 

Үнэхээр Дубайн гэрээ Монгол улсад хор хохирол учруулсан гэж үзэж байгаа бол уг хэргийг С.Баярцогтын хэргээс салгах ёстой. Дээрээс нь  уг гэрээг хийх шийдвэр гаргасан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүний Засгийн газрыг кабенитаар нь яллах ёстой. Засгийн газрын шийдвэрийг биелүүлсний төлөө гүйцэтгэх удирдлагуудыг яллах нь шударга бус. “Лам олдохгүй бол буцахдаа залъя” гэгчээр Ч.Сайханбилэгийг гадаадаас авчирч чадахгүй ичсэн нүүрэндээ  гүйцэтгэгчдийг яллав. Эцэст нь төрийнхөө бодлого шийдвэрийг гүйцэтгэсний төлөө гэмт хэрэгтэн болж , ял үүрч  буй Б.Бямбасайхан, Б.Ариунсан нар улс төрийн хэлмэгдүүлэлтийн  ээлжит золиос болж буй юм биш биз!

 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.56
    2020/12/04

    yah argagui helmegdsen , hunii amidraliig harluulah amarhan bjde

    Хариулах
  • 1.30.6.82
    2020/12/04

    Bimbasaihan, Ariunsan hoyor, tord unencheer zutgesenii hariud irj bui shagnal, iim bhad chadvartai humuus ni tord ajillah uu, dandaa tsunkh barigchaar duursenii goriig onoodor ard tumen amsaj suuna.

    Хариулах
  • 66.181.189.182
    2020/12/04

    Сайханбилэгийн хоолойгоор аттай хоол давж байна гэж үү, ичдэггүй ямар муухай хүн бэ тэр яаж ерөнхий сайд болсон хүн юм болоо тэр

    Хариулах
  • 66.181.189.182
    2020/12/04

    Нөгөө том дугараад байсан Сайханбилэг яагаад Монголоос цугтав Сайханбилэгийн ял, хэргийг яагаад энэ хүмүүс үүрэх ёстой гэж цэвэр хэлмэдэлт

    Хариулах
  • 103.229.120.39
    2020/12/04

    санал нэг

    Хариулах