Өнөөдөр /2020.12.03/ өглөө 07.00 цагийн үед "Автобус нэг" ОНӨААТҮГ-ын хашаанд осол гарч хүний амь нас хохирсон тухай мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн. Энэ тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу
Тэгвэл үдээс хойш тус байгууллагын нэг жолоочоос коронавирус илэрсэн гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар бид эх сурвалжаас тодруулахад тус баазын жолооч коронавирусийн халдвар авсан нь гэв.
Тус жолоочийн хувьд 11 сарын 25-ны орчим коронавирусийн халдвартай айлд зочилсон байна. Ингээд ХӨСҮТ-ээс тухайн айлын гишүүдийг тусгаарлаж, нэгдүгээр хавьтлыг хайсны эцэст жолоочийг олжээ. Ингээд тус жолоочоос шинжилгээ авахад коронавирус илэрсэн байна. Жолоочийн хувьд 12 сарын 1-ны өдрөөс ХӨСҮТ-д тусгаарлагджээ. Хамгийн ноцтой нь тус жолооч гурван өдөр шугам замд гарч зорчигчдод үйлчилсэн байна. Түүний ажлын гүйцэтгэлийг бодоход зөвхөн нэг өдөр 1000 орчим зорчигчид үйлчилсэн гэнэ.
Яг одоо тус баазад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж, ажилчдыг ажлын байрнаас нь гаргахгүй бүрэн хорьсон бөгөөд яг одоо Нийслэлийн онцгой комисс хуралдаж байгаа юм байна. Хуралдааны дараа тус баазын ажилчдаас шинжилгээ авах үгүй нь тодорхой болох аж. Тиймээс Нийслэлийн онцгой комиссын хуралдааны шийдвэр гартал тус баазын ажилчдыг ажлын байрнаас нь гаргахгүй юм байна.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ