Монгол улсад дотоодод коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зарлаад буй. Энэ хугацаанд тодорхой шалтгаантайгаас бусад иргэдийн Улаанбаатар хотоос гарах болон орох хөдөлгөөнийг хязгаарласан билээ.
Тэгвэл УОК, Засгийн газрын шийдвэрээр хөдөө орон нутгаас нийслэлд ирээд гацсан иргэдийг арванхоёрдугаар сарын 1-ээс эхлэн буцаах хөдөлгөөнийг зохион байгуулж эхэлсэн. Иргэд нутаг буцахын тулд оршин суугаа газартайгаа ойр байрлах төвүүдэд “PCR” шинжилгээ өгөх ёстой. Шинжилгээ өгөх үйл ажиллагаа 11-р сарын 29-ний өдөр эхэлсэн бөгөөд иргэд 119.mn сайтаар цаг авахаас гадна шинжилгээний хариугаа ч авах ёстой байсан.
Гэтэл 119.mn сайтад олон хүн хандсан гэсэн шалтгаанаар гацах, шинжилгээний хариу зөрөх зэрэг хүндрэл гарч, улмаар түр хугацаагаар хаасан юм.
Программ гацсанаас үүдэн зарим иргэн шинжилгээнийхээ хариуг авч чадаагүй, зарим нь шинжилгээ өгч чадаагүй зэрэг олон асуудал үүсээд байсан юм. Иймээс 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хугацаанд уг шинжилгээнд хамрагдсан иргэдийг авто замын шалган нэвтрүүлэх товчоогоор ямар ч асуудалгүйгээр шууд нэвтрүүлэх шийдвэр гарчээ.
Тодруулбал, УОК-ын Шуурхай штабын Ажлын хэсгээс гаргасан шийдвэрийн дагуу 11 дүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд PCR шинжилгээ хийлгэсэн иргэдийг шинжилгээний хариу шаардахгүйгээр авто замын шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхийг Нийслэлийн онцгой комиссоос чиглэсэн болгосон байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай