Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-ны өдөр “Аман хуур” хотхоны нэгэн оршин суугчаас коронавирусийн халдвар илэрсэн учир хотхоны бүх оршин суугчдаас шинжилгээ авч дуустал хэнийг ч гэрээс нь оруулж гаргалгүй хөл хорио тогтоогоод байсан билээ.
“Аман хуур” хотхоны бүх оршин суугчид дэлгүүр, эмийн сан зэрэг хэрэгцээт газар луугаа ч явах боломжгүй болж, гаднаас хүнсээ хүнээр зөөлгүүлэн таван хоногийг өнгөрүүлж байсан бөгөөд тухайн байрны харуул, жижүүрүүд ч мөн хөл хорионд орсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл өчигдрөөс тус хотхонд тогтоогоод байсан хөл хориог сулруулж, оршин суугчид гэрээсээ гарч дэлгүүр, эмийн сан зэрэг газар луу явах боломжтой болсон байна. Харин халдвар анх илэрсэн гэх 33г байрыг хөл хорионд нь хэвээр үлдээжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай