ШУУРХАЙ : ЗГ-ын нөөц сангаас 3 тэрбум төгрөгийг халдвар гарсан зургаан аймаг, нийслэлд зарцуулна

Moderator
2020/12/02


 Шадар сайд Я.Содбаатар "Зургаан аймаг, Улаанбаатар хотод Засгийн газрын нөөц хөрөнгөөс 3 тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэлээ. Цар тахалтай холбоотойгоор төлөвлөөгүй зардал ихээхэн гарсан тул ийнхүү санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.

Засгийн газраас 23 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Цар тахлын үед гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 220 гаруй мянган өрхөд сайжруулсан түлшийг 50 хувиар хөнгөлөлттэй үнээр худалдаална. Уг хөнгөлөлт маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Нэг тонныг 75,000 төгрөгөөр худалдана.

Коронавирусийн халдвар дотоодод тархсанд хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд халдвар тархаж болзошгүй найман цэгт хяналтын баг очиж ажиллана. Нэгдүгээрт ХӨСҮТ-д ажиллана. Хоёрдугаарт тусгаарлах байранд хяналт тавина" гэв. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.211
    2020/12/03

    iiah tiish mongo yag heregtei gazartaa heregtei hundee hureh boltugai zangiatai suhchidees holuur ...

    Хариулах
  • 202.9.40.102
    2020/12/02

    Aimaguud ruu hurdan gargaldaa.Zaaval huniig ingej amidralaar haaj booh ymar hereg bn.Dornogovid garaagui olon honoj bhd hunee end horiod bdg.Ymar udaan bnAa.Shinjilgeenii dugaar ireegui l bn

    Хариулах
  • 64.119.21.68
    2020/12/02

    Утаа байсаар л байна. Юу ч хараагүй юм шиг байх уу??

    Хариулах
  • 202.9.46.212
    2020/12/02

    Гэр хорооллын айлын шахмал түлшний үнэ буурууллаа.байр хөлсөлж ажилгүй байгаа иргэдээ яах юм бээ ард түмнийхээ амьдрал ахуйг анхаараасай

    Хариулах
  • 192.82.69.87
    2020/12/02

    hylar guluguu usee zasuulmaar bna

    Хариулах