ШУУРХАЙ : ЭМЯ /2020.12.02/ Улаанбаатарт 6, Орхонд 2, Сэлэнгэд 3 тохиолдол бүртгэгдлээ, нийт тохиолдол 812 боллоо

Moderator
2020/12/02

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 12-р сарын 1-ний өдөр 12015 хүнд шинжилгээ хийлээ. Хавьтал болсон 259 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрлээ. Өчигдөр: 

  • Улаанбаатарт -6 тохиолдол /Сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэр бүл/
  • Сэлэнгэ-3 / нийт 183/
  • Орхон- 2 тохиолдол /нийт 24/ шинээр бүртгэгдлээ. 

Зургаан аймаг УБ хотод халдарын голомтын цар хүрээг тогтоох ажил үргэлжилж байна.  Улсын хэмжээнд 812 тохиолдол бүртгэгдсэнээс дотоод халдвар 369, эдгэрсэн хүн 358 боллоо. Халдвартай 445 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд 3, хүнд 5, хөнгөн 360 хүн байна. 


ЭМЯ ШУУД ҮЗЭХ :  https://www.facebook.com/papar...