News Paparazzi : ХОТЫН ДАРГА ICE ЦЭВЭР УСНЫ ҮЙЛДВЭРЭЭС ХАЛУУН МЭДРЭГЧТЭЙ ТУСГАЙ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАЖ АВСАН БОЛЖ ТААРЛАА

Moderator
2020/12/02

Нэгэн цагт Г.Занданшатарын цай кофе зөөдөг байсныхаа шагналд энэ цагт хотын орлогч гэх албан тушаалаар шагнуулж том ёндоорсон З.Төмөртөөмөө гэгч хотын даргаа өмөөрөөд сүйд болж байна.

Тэрээр “Нийслэлийн Ардчилсан намын бүлгийн ажилтан нөхөр Хотын даргын үүдний өрөөний зураг нууцаар даран иргэдийг төөрөгдүүлэв. Хотын дарга өөрөөсөө мөнгө гарган 3 ширхэг халуун мэдрэгчтэй төхөөрөмж захиалан нэгийг нь үүдэндээ байршуулжээ.

Нөгөө 2 нь бүр ариутгагчтай сүүлийн үеийн төхөөрөмж юм. Өнөөдөр гааль дээр буужээ. Энд байгаа олон зуун ажилчдаа бодсон мөн аюулгүй байдал хангасан зөв л үйлдэл. Одоо хүнд үед нэгнээ харлуулж улс төр хийхээс илүүтэйгээр аюулгүй байдлаа сайтар хангах, өвчнийг илүү газар авахуулахгүй байх л чухал байна даа” хэмээгээд 5.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий нэгэн зарлагын баримтыг ил болгосон байх юм.

З.Төмөртөөмөө орлогчийн ил болгосон зарлагын баримтыг харвал Хотын дарга “Биг грийн лайт” ХХК нэртэй цэвэр усны үйлдвэрээс халуун мэдрэгчтэй тусгай төхөөрөмж худалдаж авсан болж таарлаа.

“Биг грийн лайт” ХХК нь Ice нэртэй савласан цэвэр ус зах зээлд нийлүүлэхээс өөр үйл ажиллагаа явуулдаггүй аж. Гэтэл Хотын дарга тус компаниас халуун мэдрэгчтэй тусгай төхөөрөмж худалдаж авч суурилуулсан хэмээн мэдэгдчихээд байгаа нь хачирхалтай.

Ямартай ч Биг грийн лайт ХХК халуун мэдрэгчтэй тусгай төхөөрөмж оруулж ирдэг гэдгээ нотлохгүй бол хотын удирдлагууд хуудуутай үйлдлээ хаацайлахын тулд хахь хамааралгүй компанийн тамга тэмдгийг ашигласан гэх илүү ноцтой хэл аманд өртөж болзошгүй болчихлоо.
Ташрамд сонирхуулахад, Биг грийн лайт ХХК Д.Сумъяабазарын УИХ-ын гишүүнээр сонгогдож гарсан Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Эх Сухвалж : seruuleg.mn


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.29.144.18
    2020/12/03

    ergvv dagz ogtsor

    Хариулах
  • 150.129.143.30
    2020/12/03

    800.0-1say bdag /survaljlagchiin medeelelees/tuhuurum jiig 5 say-r deer n bur oor baiguullagiin ner ashiglaj padaan bichsen ch bh shig

    Хариулах
  • 192.82.73.102
    2020/12/03

    Ogtsroh heregtei

    Хариулах
  • 66.181.161.69
    2020/12/02

    Chi mungutei bj blno amia bdoj blhgvi bzde ydaj emneleg gd irged iheer vilchlvvldeg gazar tawij blno bizde daraagiinh n han garid ordond gd dandaa darga nart pyldag shaachan

    Хариулах
  • 103.26.193.217
    2020/12/02

    Төрийн албаныхан ялангуяа хөдөлмөр халамж үйлчилгээний газар Зарлагын баримтаа дандаа л худлаа бичдэг. Байхгүй эд юмс, гүйцэтгээгүй хийгээгүй ажил үйлчилгээний зардал гээд хуурамч баримт бичээд төрөөс хулгайлдаг. Зориулалтыг нь өөрчлөөл өчнөөн зуун сая төгрөг завшдаг. Засаг дарга гуай Нууц амрагаа Ажил албанд томилчоод агентлагийн дарга болгочоод халамжийн мөнгөөр тоглодог доо. Дорнодыг шалгавал асар их мөнгөний асуудал илчлэгдэнээ

    Хариулах
  • 59.153.114.156
    2020/12/02

    Хуурамч падаан

    Хариулах
  • 202.126.88.155
    2020/12/02

    Авто угаалга хүртэл нөат өгөөд байхад нээрээ наад гар падаан чинь хоцрогдций шдээ нөхөр минь ядаж байхад мэдрэмгүй юма бас усан толгойтой чааваас

    Хариулах
  • 192.82.67.113
    2020/12/02

    xaxaxa guie min teneg hunee

    Хариулах
  • 150.129.142.73
    2020/12/02

    Ebarimta avdgu unlmu Sumtaa

    Хариулах
  • 192.82.76.43
    2020/12/02

    Одоо яахав Хотын даргаа худал хэлсэн чинь баригдчихлаа. Ямар хүнийг сонгосноо эх орончид маань ч харлаа. Тэгээд болоо юу

    Хариулах
  • 64.119.19.15
    2020/12/02

    Хуухдийн хэлээр шараа боллоо доо. Огцорох хтэй.

    Хариулах