УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар цалингаа хоёр дахин нэмсэн гэсэн агуулгатай нийтлэл өчигдөр нийгмийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга С.Батбаатартай холбогдлоо.
-Said.mn сайтын мэдээллийг үзсэн үү. Коронавирусийн цар тахлын энэ хүнд үед УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бусад төрийн өндөр албан тушаалтан, дарга нар цалингаа нэмсэн тухай байсан.
-Коронавирусийн цар тахлын цаг үетэй холбох хэрэггүй байх. Засгийн газрын 2019.12.25-ны 472 дугаар тогтоолоор төрийн нийт албан хаагчдын цалин 8 хувь нэмэгдсэн. Түүнээс хойш огт нэмэгдээгүй. 2019 оны сүүлч гэхээр цар тахлын үетэй хамаарахгүй л дээ.
-Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 75 дугаар тогтоолыг дурдсан байсан.
-Тэр 75 дугаар тогтоол төрийн улс төрийн албан тушаалтан буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй.
-Дарга нар удаан жилийн, зэрэг дэвийн гээд овоо нэмэгдэл авдаг юм биш үү?
-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд бол улс төрийн албан тушаалтан гэж би сая хэлсэн. Эдгээр хүмүүст төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн гэх нэмэгдэл байдаггүй юм. Төрийн жинхэнэ албан хаагч буюу захиргааны, тусгай албан тушаалтанд л хамаардаг ойлголт.
-Цалингаа нэмээд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 8.0 сая орчим төгрөг авна гэж бичсэн байсан.
-Ийм хэмжээний цалинг хувийн компанийн захирлууд л авдаг байх. Төрийн өмчит зарим компанийн захирал 8-10 сая төгрөгийн цалин авдаг байж магадгүй мэдээлэл саяхан гараад байсан. Төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалинтайд тооцогддог шүүгч нарын цалин ч наад яриад байгаа 8.0 саяын чинь талд нь ч хүрэхгүй.
Сэтгүүлч нөхөд маань буруу ойлголт, ташаа мэдээллээр олон нийтэд энэ мэт буруу мэдээлэл түгээхгүй баймаар байна. Ялангуяа цар тахлын энэ хүнд цаг үед. Олсон мэдээллээ сайтар нягтлах, холбогдох эх сурвалжаас нарийвчлан тодруулах нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны наад захын шаардлага гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
139.59.140.69
Tsalingaa nuutsaar nemcheed hudlaa hutsaldaad bhiin.
Хариулах