СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийгөө буудаж, хороожээ

Moderator
2020/11/30

Өнгөрөгч амралтын өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийгөө буудаж, амь насаа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн 41 настай эрэгтэй гэр бүлийнхнийхээ нүдэн дээр өөрийгөө буудан хороосон байна. Түүний хүүхэд аав өөрийгөө буудчихлаа гэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Уг дуудлага, мэдээллийн дагуу харьяа цагдаагийн хэлтсийн алба хаагчид очих үед талийгаач толгойн тус газраа буудаж, нас барсан байжээ. Хэргийн газраас гар буу, сумны хонгио зэргийг хураан авч, шалтгаан нөхцөлийг тодруулахаар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна