News Paparazzi : АНУ манай орныг коронавирусийн эрсдэл багатай орны ангилалд оруулжээ

Moderator
2020/11/30

АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв (CDC)-өөс дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үнэлж, хилийн чанадад аялах Америкчуудад зориулсан зөвлөмжийг гаргадаг билээ. 

Тус байгууллагаас дэлхийн улс орнуудыг 4-р түвшнээс 1-р түвшин дөрвөн ангилалд хуваадаг юм. Тодруулбал, 

  • 4-р түвшин нь коронавируст халдварын “Маш өндөр эрсдэлтэй”
  • 3-р түвшин нь “Өндөр эрсдэлтэй”
  • 2-р түвшин нь “Дундаж эрсдэлтэй”
  • 1-р түвшин нь “Бага эрсдэлтэй” гэсэн ангилалд оруулдаг. 

Тэгвэл Монгол улсыг "Level 1" буюу “Бага эрсдэлтэй” орнуудын тоонд багтаажээ. Энэ ангилалд Австрали, Шинэ Зеланд, Хятад, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг коронавирусийн цар тахалд харьцангуй бага нэрвэгдсэн орнууд мөн багтсан байна.

Харин манай хойд хөрш ОХУ-ыг “Маш өндөр эрсдэлтэй”, монголчууд хамгийн олноор оршин суудаг Өмнөд Солонгос улсыг "Level 2" буюу "Дундаж эрсдэлтэй" орны ангилалд багтаасан байна.

Улс орнуудын үнэлгээтэй https://wwwnc.cdc.gov/travel/noticesCovid19 энэхүү холбоос дээр дарж танилцана уу.  


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.77.75
    2020/11/30

    Уг нь эрсдэл өндөртэй оронууд дундаа тууж явсан бол гадаадын зээл тусламж ирсээр байх юм байгаам даа, тэгээд тусламж гээд мөнгө өгөхөөр МАН-н хэдэн тэрбумтан дарга нар булаагаад хуваагаад хувьдаа авчих нь зовлонтой, хэцүү орон шүү урагшаа дэвшинэ гэж байхгүй

    Хариулах
    • 192.82.78.18
      2020/12/01

      Тийм шүү