БОАЖЯ: ЗЭЭРИЙН СҮРГИЙГ ЭХНЭЭС НЬ ГАРГАЖ БАЙНА-
Энэ сарын 28, 29-ны өдөр нийслэлийн суурин буюу Налайхын Хонхор, Төв аймгийн Айсын даваанд зээргийн сүрэг орж ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, нийт 200 гаруй зээрийн сүрэг хотод орж ирсэн байдаг. Мөн зээргийн сүргийн зарим хэсэг Нисэхийн ойр, орчимд харагдсан тухай бичлэг хувь хүмүүсийн зарим хуудаснаа тархсан.
Тэгвэл Байгаль орчин, аялал жуучлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран дээрх зээрүүдийг Салхит, Хоолтын зүг эргүүлэн гаргалаа. Өнөөдөр мөн үргэлжлүүлэн ажиллах бөгөөд Айсын даваа болон Өлзийт хороолол орчим орж ирсэн зээрийн сүргийг гаргах үйл ажиллагаа болох аж.
Сууринд орж ирсэн зээрийн сүргийг яаралтай гаргах ёстой байдаг талаар мэргэжилтнүүд хэлдэг. Учир нь хүмүүс суурин газарт орж ирснийг нь далимдуулан хууль бусаар агнах оролдлого их гардаг гэж буй. Мөн хэсэгчлэн хоргодох эрсдэл учирдаг аж.
ЗЭЭР ХООЛГҮЙДЭЖ ХОТ РУУ ОРЖ ИРДЭГ-
Зээр хот руу орж ирэх нь ихэвчлэн идэш, тэжээлийн дутагдалд орсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Өмнө нь буюу 2015 онд Налайх, 22-ын товчоонд зээрийн сүрэг ирж 7 орчим хоног байрласан байдаг. Тухайн үед мөн байгаль хамгаалагчид ажиллаж сүргийг гаргаж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.184.196
500 gariu
Хариулах