УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь тогтоол гаргаад зөвхөн өөрийн болон өөрийгөө тойруулсан түшмэдүүдийнхээ цалинг нэмжээ. Бүтэн жил тойруулж хөлийг нь тушчихаад, бараг дайн болж байна гэж айдаст автуулчихаад амьд үлд гэлүү? аргаа ол гэсэн бил үү?
Улсын төсвөө цахимаар баталсан 13-ны өдөр Т.Доржханд гишүүн “Ирэх оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох ёстой 26 тэрбум төгрөгийг хэмнээд, түүгээрээ УИХ-ын Тамгын газар болон холбогдох албан хаагчдын цалинг өсгөсөн гэдэг мэдээлэл байна” гэж асуухад хариу өгөлгүй өнгөрсөн.
“Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоол гарчээ. Энэхүү тогтоолд төрийн гэсэн шошготой бүх байгууллагуудын цалингийн сүлжээг нэмж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Хэдийгээр сонгууль угтсан арга хэмжээ байсан ч багш, эмч, дарга, цэрэг гэлтгүй бүгд хамрагдсан болохоор баярлан хүлээж авсан.
Гэтэл энэ тогтоол хэрэгжиж эхлээд хоёр сар ч бололгүй, Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоолоор өөрчлөлт оржээ. “Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоол гарт минь байна.



Энэ тогтоолын дөрөвдүгээр заалтаар өмнөх 472 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасан Засгийн газар гэдэг үгийг хүчингүй болгож, дахин шинээр зөвхөн “Засгийн газрын ажлын алба, төрийн захиргааны төв байгууллага буюу яамдын албан тушаалтнуудын цалингийн сүлжээ”-г 40-60 хувиар нэмэгдүүлжээ. 472 дугаар тогтоолоор нэг удаа нэмээд, араас нь 75 дугаар тогтоолоор хүүгийн хүү гэдэг шиг л мангартуулж байгаад дахин дахин нэмээд авчээ.
Ерөнхий сайд аа! Сайд, дарга нарынхаа цалинг нэмж суухад чинь Монгол орон маань “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн” байсныг Та санаж байна уу? Би бол мартаагүй байна.
“Цагаан сарыг цахимаар тэмдэглэнэ шүү!” гэх зуураа олон дарга, түшмэддээ гараа сунгажээ. Та болон таны түшмэдүүд “САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛСЭН ҮҮ?”
Сонгуулиас ганцхан сарын өмнө, тавдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан дөрвөн тогтоол бий. Энэ тогтоолуудад УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын зөвлөх, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын тэргүүн дэд дарга, дэд дарга, яамдын ТНБД, газрын дарга ... дандаа дарга нар. Бүүр хамгийн “ШИР” нь УИХ-ын дарга нь өөрийнхөө цалингийн ИТГЭЛЦҮҮР гээчийг баталж нэмсэн байдаг юм.
Итгэлцүүр гэдэг нь үндсэн цалинг итгэлцүүр гэх тоогоор ҮРЖҮҮЛЭЭД, үндсэн цалин дээрээ нэмж авна гэсэн үг. Жишээ нь, УИХ-ын даргын үндсэн цалин 2,0 сая төгрөг гэж бодоход, үүнийгээ 3,03-аар үржүүлнэ. Тэгээд үндсэн цалин болох 2,0 сая дээрээ нэмж авна гэсэн үг. 2,000,000+2,000,000x3,03=8,060,000 төгрөг. Үүн дээрээ удаан жил, онцгой нөхцөл, зэрэг дэв, нууцын гээд нэмэгдлүүд нь орж ирнэ.
“Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн” үед батлаад, “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн” үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх ТОГТООЛУУД.
Т.Доржханд гишүүний асуултад хариулаагүй шалтгаан чинь энэ мөн үү?
Зөвхөн УИХ, Засгийн газрын аппаратын дарга, түшмэдүүдийн цалинг тусгайлан тогтоол гаргаж нэмж байгаа үйлдэл чинь өөрсдийгөө бусдаас ”ӨӨР” харагдуулах өнцөг болоод байна. Төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхсан ондоошлыг дагуулсан энэхүү үйлдэл “Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын 2019 оны 56 дугаар тогтоолоос улбаатай. Төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн сүлжээ гэх зүйлийн утгыг нь алдуулж, төрийн гэсэн байгууллага бүр энэ жишгээр чинь “ТОГТООЛ”-ын төсөл сугавчлаад гүйлдэх болсон. Эмч, багш, цагдаа, онцгой гээд “ОНЦГОЙ” хүмүүсийнхээ цалинг ингээд бариад гүйсэн бол баяр хүргэх байлаа. Алга ташиж дахиулах байлаа.








Эх Сурвалж Said.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
223.11.142.115
olon yum hutsaad bai. Khurelsukhiin zasgiin gazar sain udirdaj bgaa. Hurelsukh mundag chadvarlag zaluu. ard tumen bid itgej bgaa
Хариулах202.55.188.100
Тийм байх даа. Цүнх барьж, бөгс долоож, угаадас уудаг хүмүүс бол ингэж санагдана л даа
202.126.89.56
Lalaruud
Хариулах202.9.46.181
Ковидын хүнд үед баахан хөшөөнд хэдэн тэрбумаар зарцуулсантайгаа адил өөрсдийнхөө цалингаа нэмдэг нь луйврын үргэлжилэл .Иргэдийн амьжиргааны түвшин хэт унасан үед өрх бүрт 1 сая төгрөг өгөх ёстой.
Хариулах202.9.46.82
ЭНЭНИЙХ НЬ ТӨЛӨӨ АРД НИЙТЭЭРЭЭ ЭСЭРГҮҮЦЭХ ХЭРЭГТЭЙ...
Хариулах202.9.46.82
ТЭД ЯДУУ ОРОНД АМЬДАРЧ БАЙГААГ САНУУЛЖ АЙЛ ӨРХӨД ТУСЛАХ БОЛОМЖГҮЙГ АНХААРУУЛЖ БАЙСАН ХАРИН ӨӨРСДӨӨ БОЛ МОНГОЛ БАНКАНД ШИНЭ МӨНГӨ ХЭВЛЭЖ ӨӨРСДИЙНХӨӨ ЦАЛИН ДАБЛДАН НЭМСНЭЭР ЦАР ТАХАЛЫН ҮЕИЙГ ДАВАХААР ХАНГАЛУУН БАЙХААР ШИЙДЖЭЭ ТӨРИЙН ТҮШЭЭД ТА БҮХЭН АРД ТҮМНЭЭ ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ НЭМЛЭЭ ГЭЖ 20-30 000Т ХУУРДАГАА БОЛИОД ӨӨРСДИЙНХӨӨ ЦАЛИНГ НЭМДЭГ ШИГ НИЙТ ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ 2 ДАХИН НЭМЧИХ ДЭЭ БАРААНЫ ҮНЭ ӨСӨӨД ТӨГРӨГИЙН ХАНШ УНАЖ ДОЛЛАРЫН ХАНШ ӨСӨӨД ТА НАРЫН 20-30 000 Т ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ БОЛЛОО, ЦАР ТАХАЛЫН ХӨЛ ХОРИО АЖИЛГҮЙДЛИЙГ ӨСГӨЛӨӨ ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН УВАЙГҮЙ ЭНЭ ХУВИА ХИЧЭЭСЭН ҮЙЛДЭЛ АРАЙ ДЭНДЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ЕРӨНХИЙ САЙДАА АРД ТҮМЭН ТАНЫГ ГАНЦ ЭНЭ ҮЙЛДЛИЙН ЧИНЬ ТӨЛӨӨ ОГЦРУУЛХАД БЭЛЭН БАЙНА.
Хариулах202.126.89.163
Сумдын төрий захиргааны албан хаагчид гэж хаягдсан хүмүүс байна. Суманд болж байгаа бүх зүйлд дайчлагддаг, урамшуулал байхгүй тз-3 - аас ахидаггүй өрөвдөлтэй. Яг одоо суманд энэ албан хаагчид л бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.
Хариулах202.179.10.106
Songuli hiij bj korono gargulchlashde ed nar.Buten 10 sar urin dulaan tsagt n yamr ch beltgel hangaagui mash ih ersdel daguln uls undestnd maan ayul avchirlaa MAN hn.
Хариулах192.82.73.221
Энэ хүмүүс цалин авдаг юм уу. Энэ хүмүүсийн нэг өдрийн хоолны мөнгө байх өө. Бид нарт бол бүтэн сарын цалин оюутан хүүхдүүдийнхээ төлбөрт хэдэн төгрөг хураачих боломжтой юм байна.
Хариулах202.179.25.50
Ямар ч байсан энэ мэт цалингаараа бус илүү тансаг амьдралтай. Цалин нь зүгээр карманы мөнгө.
Хариулах66.181.161.48
Энэ тогтоол чин үндсэн хууль зөрччихсөн бна шдээ, Энийг нь ЗГ-ын хуульчид олж хараагүй юм байх даа, ҮХ зөрчихөөр яадаг билээ, Цэцийн дүгнэлт, тэгээд ЗГ огцордог тогтолцоотой шдээ, Ийм ялгаварлан гадуурхсан асуудал гаргаж байдаг, АН юугаа хийгээд байдгаг юм бол, зөвлөхүүд нь муу бна даа.
Хариулах66.181.182.17
АН,МАН хоёр нэг түрийвчтэй шүү дээ.Нэгнийгээ шүүмжилсэн дүр эсгэсэн Жүжиг тавиад цаана нь бялуугаа хуваагаад сууж байгаа.
66.181.161.124
Hurelsuh gulug songuuliar hudlaa yrij garch irsen pizda za yah we
Хариулах192.82.67.142
Pooh ed nar bas tsalin avdiimuu
Хариулах122.201.22.50
Төрийн албан хаагч нар л гээд байдаг. Хамаг муу сайнтай нь нүүр тулж ажилладаг жирийн төхийн албан хаагчдынхыг нэмээгүй байгаа биз дээ. Зөвхөн яам тамгын газрынхныгаа л нэмсэн байна.
Хариулах202.9.46.130
tiishdee jnhene ajil hiideg muusain meregejiltnuudiih bhguu
66.181.161.35
Arai arai
Хариулах139.5.218.244
LooooL yumaa
Хариулах202.55.188.100
tsalin ni bagadaad bj il ni deeree hulgai hiisenees habigui deer sn ajillaarai mongoliin tuluu
Хариулах202.9.40.61
Arhi pivo egch bhaar erh burd 500.0 teg egchih heregtei shde.Echneen honog horij bhaar hoolni mungiig n egeech
Хариулах202.126.88.209
Ааль жилийн өмнөх тушаал
Хариулах122.201.22.50
Нууцаар, яг л хулгайч шиг байгаа биз дээ.
103.57.94.128
Эмзэг бүлгийн хүмүүс рүү чиглэсэн үйл ажиллагааа явууулаачээ. Ийм хүнд үед л төр засаг харж хандах ёстой биздээ
Хариулах192.82.75.250
zail zail zail shorond ortsgoo novshnuudaa huilgaichuudaa
Хариулах192.82.75.250
zailaarai nvshnuudaa
Хариулах139.5.218.234
Коронатай үед өөрсдийнхөө цалинг суга нэмсэн байна шүү,бидний тэтгэвэр 300 мянгаараа л
Хариулах192.82.74.106
Хулгайчууд зуд болоход таргалах юмаа. Ард иргэд нохойгоо алж идэж бна
Хариулах66.181.161.28
олон улсын шүүхэд өгвөл таарсан хогнууд . тэгээд бас нүб -д шалгуулж шоронд н хийх хэрэгтэй
Хариулах66.181.161.121
Vhej dald ortsgoo
Хариулах66.181.161.121
Haraald idvvlj hahaj vhsen nowshnuid
Хариулах192.82.74.121
zuvhun ih hurliin harya baiguulaguud ym bishu
Хариулах66.181.161.78
Энэ МАНы малнуудыг толгой дээрээ залж сонгосны чинь хар гай хохь нь оркуудаа
Хариулах64.119.24.93
Яагаад ийм муухай хулгай нар бдаг вэ гомдмоор гутраад бхын
Хариулах66.181.161.111
Зүгээр л мөнгө хандивлаач pls??
Хариулах