Архангай аймгийн Батцэнгэл суманд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр Улаанбаатараас Архангай аймагт очсон иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тул PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг ХӨСҮТ рүү илгээгээд байгаа юм.
Мөн уг иргэний ойрын хавьтлын 25, дам хавьтлын 50 иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээгээр бүгд сөрөг гарсан байна.
Хөл хорионы үед тухайн иргэн Архангайд хэрхэн очсон нь олны анхаарлыг ихэд татаж байна. Тэгвэл тухайн иргэн нь хүнс тээвэрлэлтийн мах, гурил ачсан машинд нуугдан, нутагтаа очжээ. Тиймээс тус иргэнд хуулийн хариуцлага тооцохоор шалгалтын ажлыг эхлүүлсэн гэж эх сурвалж мэдээлж байна.
Уг иргэний PCR шинжилгээний хариу маргааш гарна.
Тус иргэн нь халдвартай нь батлагдан ХӨСҮТ-д эмчлүүлж буй бариач эмэгтэйн ойрын хавьтал байжээ. Харин бариач эмэгтэй нь Улаанбаатарт батлагдсан анхны тохиолдол болох Д-гийн ойрын хавьтал. Бариач эмэгтэйн хувьд дуудлагаар бариа хийдэг байсан бөгөөд одоогоор өөрийн явсан маршрутаа бүрэн дүүрэн санахгүй, төөрч будилж мэдээллээ өгч байгаа нь хавьтагчдыг илрүүлэхэд хүндрэл учруулж байгаа аж.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай