Тодруулбал, Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны 4 дүгээр баг “Сэлэнгэ” амралтын газрын барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ.
Тэднийг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан бөгөөд тухайн өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсныг арваннэгдүгээр 25-ны өдөр дахин эхлүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Сэлэнгэ голын бетонон гүүр гэдэг газраас (Хялгант тосгоны төвөөс зүүн зүгт 2 км-т) Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг 17:40 цагт олж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Өнөөдөр буюу арваннэгдүгээр 26-ны өдөр автомашиныг уснаас татан гаргах ажиллагааг зохион байгуулна.
Эх сурвалж: ОБЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.126.90.158
TSAGDA A GALIUNHAN OLSON GESNVV VNEN MEDEELEL ORUULHAD YANAA
Хариулах202.179.25.144
40 гарсан эрчүүд байж аливаад хөнгөмсөг хандлагатай байж дээ. Гол биш мөрөн шүү дээ. Нялхаараа өтөлдөг араншин бол монголд хавтгайруулж өгдөг халамжаас болдог. Халамжийн бодлого хүнийг хөгжүүлэхгүй нялхаараа өтөлцгөөдөг жишээ энэ байна.
Хариулах202.9.47.14
10ны өдөр хөл хорионы өмнөх өдөр. УБявах ёстой хүмүүс яагаад тэнд очсон юм бол доо. УМ МААНИ БАДМИ ХУМ
Хариулах202.9.46.70
УМ МА НИ БАД МЭ ХУМ...Харамсалтай байна. Замаасаа төөрчихсөн юм байхдаа...Ар гэрийнхэнд нь гүн эмэгнэл илэрхийлье
Хариулах202.9.40.125
Ум сайн амгалан болтугай
Хариулах64.119.22.2
гай
Хариулах202.126.89.35
Хорио тавигдаагүй үед харих гэж гарсан бсан юу болсиин болдоо хөөрхии ум сайн амгалан болтугай
Хариулах202.9.40.206
Хорио эхлэхээс өмнө гарсан
66.181.161.95
huurhidee heden ongiin umnu eejn yriltslaga uguch bsan minii hvvg olhod tslaach geed ter huurhi hugshindl hetsvv bga bhda um sain amgalan boltugai
Хариулах66.181.184.96
hul horiogoor ger oronlu n yvulahgui het udsanas argaa barad nuutsar uur zam songoj yvsan bhdaa. tuv zamar yvhar yvulahgui tgher n gol degur garch uur zam haih gj bgad jivsen bhda huurhii
Хариулах66.181.190.128
Хөл хорио эхлээгүй үе байсан байгаа биздээ. Хөл хорионы үед байсан бол харин ч амьд мэнд байх ч юм билүү. Ер нь хөл хорионы хүчээр чи бидэн бас бүгд эрүүл саруул байгаа нь нэн үнэн. Ум ма ни бад мэ хум.
64.119.22.163
10nii odor garsn gexeer korono dotoodoo aldsn gej medee garaach ugui bsan