News Paparazzi : Б.Лхагвасүрэн: Банк 6.5 хувийн хүүтэй санхүүжилт аваад цааш нь дахин санхүүжилт хийж болно

Moderator
2020/11/25

Монгол банк болон Монголын банкны холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Сая бодлогын хүүг 6 хувь болгосон нь Монголбанкнаас мөнгөний бодлогоо зөөлрүүлж буй хэрэг. Зах зээлд буюу бодит секторт мөнгө гаргах боломжтой. Монголбанк бэлэн. Хүүгийн ерөнхий нөхцөл ийнхүү багасаж байгаа нь санхүүгийн зах зээлд буй өндөр хүүг доош татах дохиог өгч байна. Банк 6.5%-ийн хүүтэй санхүүжилт аваад цааш нь дахин санхүүжилт хийж болно"

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар "Ипотекийн зээлийг хойшлуулах хүсэлтээ өгсөн байхад дансанд орж байгаа орлогоос суутгал хийж, зээлэнд төлүүлэхгүй гэсэн байр суурийг банкууд гаргаж, хэрэгжээд явж байна. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй холбоотой зээл олгоход хүндрэлтэй байна. Учир нь улсын бүртгэлээс мэдээлэл авдаг учир боломжгүйд хүрч байна"


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.70
    2020/11/25

    худалчууд байдаг бүгд түрүүвчны ноёд

    Хариулах