Өнөөдөр /2020.11.24/-ийн байдлаар дотоодод алдагдсан халдварын тохиолдол Сэлэнгэ аймагт 124, Дархан-Уул аймагт 20 буюу хамгийн их бүртгэгдээд байна. Харин төмөр зам дагасан энэхүү халдварыг төмөр замчдын тэмцээнтэй холбоотойгоор үүссэн гэж зарим эх сурвалжууд тайлбарлаж байгаа юм.
Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Дархан-Уул аймагт “Төмөр замын байгууллагын соёлын болоод спортын арга хэмжээ зохион байгуулагдаж, тус аймагт гурав хоног олон зуун хүн ирж, найрлаж, урлаг спортын арга хэмжээ хийсэн. Улмаар энэхүү арга хэмжээнд ОХУ-ын иргэд ирж оролцсоноос үүдэн халдвар тархсан” гэж хардаж байгаа юм.
Харин энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Төмөр замчдын тэмцээний хувьд ганц, нэг ОХУ-ын иргэд оролцсон. Тухайн иргэд шинжилгээтэй байсан учир халдвар тараасан гэж бид үзэхгүй байна” гэж мэдэгдсэн.
Тэгвэл улс орны даяараа "Онцгой дэглэм"-д шилжсэн энэ цагт Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа яагаад олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулав гэсэн асуулт гарч байгаа юм. Улмаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УБТЗ ХНН-ийн хурлаар хэлэлцэх бололтой.Сонирхуулахад, энэ жилийн улсын баяр наадмыг нь “улс орон даяар зарласан онцгой дэглэм”-ийн хүрээнд өргөн хүрээнд зохион байгуулаагүй билээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай