Өнгөрсөн амралтын өдрүүдэд ослын улмаас орон нутагт нэг иргэний амь нас хохирсон хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сум, Хөх нуур баг “Сүмт” гэх газар Toyota Landcruiser-80 маркийн автомашин хүч алдан ухарснаас болж явган зорчигч болох 36 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.
Мөн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 81 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тухайлбал, гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 10, орон нутагт 3 нийт 13 жолоочийг илрүүлж, долоон иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулж хуулийн хариуцлага тооцож ажилласан байна.
Иймд иргэд, жолооч нарыг цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд оролцохгүй байж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна