АНУ-ын коронавирусийн эсрэг вакцины хөтөлбөрийн тэргүүн Доктор Монсеф Слауи америкчууд 12-р сарын 11-нд гэхэд вакцинжуулалтад хамрагдах боломжтой хэмээн мэдээлжээ.
Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт /2020.11.20/ Америкийн эмийн үйлдвэрлэгч “Pfizer” ба Германы “BioNTech” компаниуд АНУ-д вакцинаа эмнэлзүйд яаралтай нэвтрүүлэх хүсэлтээ явуулсан билээ. Хүсэлтийг авсны дараа тухайн орны эмийн удирдлагын газрууд вакцины хоёр гол шалгуур болох үр ашиг, аюулгүй байдалд нарийвчлан дүн шинжилгээ хийсний дараа эцсийн шийдвэрийг гаргадаг.
Харин АНУ-ын Хүнс, эмийн удирдах газрын (FDA) вакцины зөвлөх хороо 12-р сарын 10-ны өдөр хуралдаж, вакцинд зөвшөөрөл олгох эсэхийг хэлэлцэхээр болсон аж.
Др Слауи CNN-д өгсөн ярилцлагадаа АНУ анхны вакциныг баталснаас 24 цагийн дотор дархлаажуулалтын цэгүүд рүү ачуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлжээ. Өөрөөр хэлбэл арванхоёрдугаар сарын 11-нд тэд вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ гэсэн үг юм.
Вакциныг муж улсын хүн амын тоог харгалзан тараахаар бөгөөд эхний ээлжид эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд, архаг өвчтэй гэх мэт хамгийн их эрсдэлтэй бүлгийн хүмүүст эхэлж тараах аж.
Эх сурвалж: CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.34
Ашгүй дээ урагшаа USA
Хариулах