Их Британи улс ирэх сараас коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа эхлэхээр төлөвлөж байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мэт Ханкок мэдэгдлээ. Учир нь вакцины туршилт нь амжилттай болсон “Pfizer” болон “BioNTech” компани өөрийн бүтээгдэхүүнийг бүртгүүлэх хүсэлтийг АНУ, Их Британи, Австрали, Канад, Япон зэрэг улс орнуудын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.
Тухайлбал өчигдөр/2020.11.20/ гэхэд л тус компани АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газарт "BNT162b2" вакцинаа яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх хүсэлтээ илгээсэн юм.
Гэхдээ хүсэлтийг авсны дараа тухайн орны эмийн удирдлагын газрууд вакцины хоёр гол шалгуур болох үр ашиг, аюулгүй байдалд нарийвчлан дүн шинжилгээ хийсний дараа эцсийн шийдвэрийг гаргадаг. Мөн үүнд тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулагддаг ч Их Британи дараа сараас эхлэн вакцинжуулалтыг эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн нь үүнд удаан цаг хугацаа зарцуулахгүй гэсний дохио болж байна.
“Pfizer” компанийн вакцины нэг үйлдвэр Бельги улсад байрлаж байгаа тул зөвшөөрөгдсөн тохиолдолд Их Британи улс эхний ээлжийн вакциныг богино хугацаанд хүлээн авах боломжтой аж. Гэхдээ гол асуудал нь вакцины тээвэрлэлт юм. Учир нь вакциныг Цельсийн хасах 80 хэмд ердөө таван өдөр хадгалах боломжтой хэмээн компанийн удирдлагууд мэдэгдээд байгаа билээ.
Эх сурвалж: Guardian
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай