ШУУРХАЙ : Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдэд хүргэх АНХААРУУЛГА

Moderator
2020/11/21

Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдэд хүргэх анхааруулгыг танилцуулж байна. Тухайлбал, хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаар гэрээсээ гарсан бол 1 цагийн дотор гэртээ буцаж ирэх, зөвхөн гэр бүлийн нэг гишүүн ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсээ худалдаж авахаар гарч байхыг анхааруулж байна.

  • Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх
  • Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаар гэрээсээ гарсан бол 1 цагийн дотор гэртээ буцаж ирэх/ Гэр бүлийн зөвхөн нэг гишүүн ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсээ худалдаж авахаар гарах/
  • Хүнсний дэлгүүр эмийн сангаар үйлчлүүлэхдээ хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
  • Иргэд зорчих үедээ иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явах
  • Хөл хорионы хугацаанд зөвхөн ажиллах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тухайн өдрийн ээлжийн хуваарьтай иргэд алба, амины автомашин, нийтийн тээврээр өглөөний 07.00-10.00, оройн 17.00-20.00 цагт зорчино.
  • Бусад иргэдийн автомашины болон явган хөдөлгөөнийг 24 цагийн турш хориглосон
  • Нийслэлийн онцгой комиссоос иргэний цахим үнэмлэх, QR системд тулгуурлан иргэдийн хөдөлгөөн, автомашины хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна гэж НЗДТГ-аас мэдээллээ.