2014 оноос эхлэн Монгол цэргүүдийг Афганистан дах энхийг сахиулах ажиллагаанд бэлдэх зорилгоор Германы Батлан хамгаалах зэвсэгт хүчний сургагч багш нартай хамтарсан бэлтгэлийг жилдээ хоёр удаа Монголын говьд зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ.
Тэд 14 хоногийн өмнө буцаж ирэх байсан боловч Монголд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хойшилсон. Рейхенхалл ба Миттенбалд хотуудад амьдардаг уулын явган цэргийн сургагч багш нар Монголоос тусгай үүргийн онгоцоор хэдхэн хоногийн өмнө ниссэн. Тэд Монголд хийсэн хамтарсан сургалтын ажиллагаагаа дуусаад нутаг буцах үед нэг сургагчийн коронагийн тест эерэг гарсан тул нислэг хойшлогдож, нийслэл Улаанбаатар хотын нэгэн зочид буудалд 14 хоног тусгаарлагджээ.
https://www.br.de/nachrichten/...
Эх сурвалж: BR
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн дунд шатны сургалтын явцтай танилцсан. Энэ удаагийн буюу дунд шатны сургалтыг аравдугаар сарын 2-30-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд “Уулын явган цэргийн тактикийн ажиллагаа-буудлага”, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Тактикийн ажиллагаа-хадан авиралт” сэдвийн хүрээнд зохион байгуулж, хоёр улсын 90 цэргийн алба хаагч оролцжээ.


“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай