ШУУРХАЙ : Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил : Эцэг эх нь Улаанбаатар хот болон бусад аймгийн хөл хорион орсон 10 өрхийн хүүхдийг хамгаалах байранд байрлуулж, хүнсээр хангасан

Moderator
2020/11/20

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил: Аймгийн хэмжээнд нийт 264 иргэн тусгаарлалтад байгаа. Төмөр замын нийт 850 албан хаагчийг түргэвшилсэн оношлуураар шинжилгээнд хамруулаад байна. Сүхбаатар Алтанбулаг суманд нийт 7163 хүнийг шинжилгээнд хамруулсан. Эцэг эх нь Улаанбаатар хот болон бусад аймгийн хөл хорион орсон 10 өрхийн хүүхдийг хамгаалах байранд байрлуулж, хүнсээр хангасан. Хүнс шатахууны хувьд аймгийн хэмжээнд 106 худалдааны төв дэлгүүри хүнсний үйл ажиллагааг тусгайлсан горимоор хангаж байна. Хүнсний хомсдол үнийн хөөрөгдөл гэдгийг гаргахгүй ажиллах тал дээр анхаарч байна. Иргэдийн хэрэгцээт модны хэрэгцээг аймгийн төвийн Тулга захаас бүх сумдууд руу хаягаар нь хүргэж өгнө. Нүүрсний тухайд Сэлэнгэ барилга компаниар дамжуулан айлуудад хүргэлттэй борлуулалт хийнэ. Түлээ нүүрсний үнэд ямар ч өөрчлөлт орохгүй. Иргэдийг жигд түлээ нүүрсээр хангах арга хэмжээг авна.