ШУУРХАЙ : А.Амбасэлмаа: ЭМЯ: 37 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 555 боллоо

Moderator
2020/11/20

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа: Өмнөд Судан улсаас ирсэн 1 хүн гурав дахь шинжилгээгээр, Алтанбулаг боомтоор ирсэн 1 жолоочоос халдвар илэрсэн. Өчигдөр 17:00 цагаас хойш 37 тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 555 боллоо. 

Үүнд:

  • Дархан-Уул аймагт 5 хүний сорьцод коронавирус илэрч, тус аймагт батлагдсан тохиолдол 16 боллоо
  • Сэлэнгэ-10 тохиолдол шинээр бүртгэгдэж, тус аймагт батлагдсан тохиолдол 51 боллоо.
  • Дорноговь аймгийн Замын-үүд суманд шинээр 4, Айраг суманд нэг тохиолдол шинээр бүртгэгдэж, тус аймагт батлагдсан тохиолдлын тоо болсон байна.
  • Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 33 болсон байна.